Дуучин Рианнагийн үүсгэн байгуулсан SAVAGE x FENTY–ийн Валентинд зориулсан дур булаам дотуур хувцасны коллекцийг сонирхоорой

31

Өнгөрсөн 9 сард болсон Нью Йоркийн загварын долоо хоногийн үеэр Рианнагийн гаргаж буй брэнд дотуур хувцасны талбарт хувьсгал хийсэн билээ. Одоо тэрээр валентины өдөрт зориулсан гайхалтай шинэлэг мөн сахилгагүй загваруудыг толилуулахаар зэхээд байна. Хайраар жигүүрлэсэн сахилга сул залуус бүсгүйчүүдэд зориулсан гайхалтай дотуур хувцаснуудыг 2019 оны 01 сарын 10-ны өдөр Savage x Fenty –ийн цахим хуудсаар дамжуулан танилцуулах нь.
Тэрээр хэлэхдээ ‘Дотуур хувцас бол эмэгтэйчүүдийн биеийг сайхан харагдуулаад зогсохгүй түүнд зориулж баяр тэмдэглэх явдал юм. SAVAGE X ч мөн тийм зорилготой’ гэжээ. ‘SAVAGE’ гэдэг үг миний хувьд маш хүчирхэг үг. Ялангуяа эмэгтэйчүүдэд. Эмэгтэй хүн үеийн үед сул дорой, ямар нэгэн юмаар дутагддаг гэж мэдрэгдсээр ирсэн, харин энэ бол эсрэгээрээ хүчирхэг эмэгтэй юм. Тэр эмэгтэй хүчирхэг, тэр юу ч хийхэд бэлэн, мөн өөрийнхөө гаргасан шийдвэр, сонголт бүртээ эзэн нь байж хариуцлага хүлээх чадвартай тухай юм.
Хайрын баярын өдөрт зориулсан түүний сонгосон дотуур хувцаснууд нь зүрхэн хэлбэртэй бяцхан наалттай, хөхөвч болон дотоож, мөн нэвт харагддаг материалтай боди зэрэг загварууд танилцуулна.
Түүний өөрөө өмсөж зураг авахуулсан загвар бол халуухан ягаан торгон хослол юм. 32А-44DD хэмжээний сонголтоор худалдаалагдах бөгөөд XS-3X хэмжээтэй дотоожууд 20-68 америк долларын байхаар байна. Халуухан хайрын баяраар авахгүй байхын аргагүй коллекц болжээ.

  •  

Дуучин Рианнагийн үүсгэн байгуулсан SAVAGE x FENTY–ийн Валентинд зориулсан дур булаам дотуур хувцасны коллекцийг сонирхоорой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.