“Тэгэх” үед яагаад өвддөг вэ?

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164

Амтат сайхан шөнийг төлөвлөсөн байтал яг оргил үед нь таагүй мэдрэмж төрөөд хурдан дуусгахыг хүсч өөрийн эрхгүй “боль” гэчихэж байгаа юм биш биз. Биед чинь ямар ч зовиур мэдрэгдэхгүй байгаа хэрнээ бэлгийн харьцааны үед л өвдөлт мэдрэгдээд байна уу? Энэ нь ерөнхийдөө доорх 3 шалтгаанаас үүсэлтэй байдаг ажээ.

Үтрээний үрэвсэл
Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үед байдаг бичил биетнүүд хэт үржсэнээс үтрээний үрэвсэл үүсдэг. Энэ үед үтрээнээс гарах ялгадасны хэмжээ ихсэж, өнгө нь өөрчлөгдөж, загтнахаас гадна бэлгийн харьцаанд орох үед өвдөлт мэдрэгддэг. Буруу хооллолт, доороосоо даарах, бэлгийн олон хавьтагчтай байх, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд олон удаа орох зэргээс шалтгаалан үрэвсэлтэй болдог. Энэ үед цаг алдалгүй эмчид очиж, шинжилгээ хийлгэн эмчлүүлэх нь чухал бөгөөд архагшвал хавдар болох магадлалтай байдаг юм шүү.

Үтрээний чийгшил дутагдсанаас
Бэлгийн харьцааны үед үтрээний хана байгалиасаа өөрийгөө тослогжуулж, чийгшүүлж байдаг. Харин энэ үед өвдөлт мэдрэгдвэл магадгүй үтрээний хана чийгшлээр дутаж байж болно. Үүний шалтгаан нь стрэсс буюу хэт сэтгэл зовиураас болдог. Энэ үед хэрэглэх тосон түрхлэг болон зарим төрлийн бэлгэвчүүд зарагддаг.

Харшилаас
Харшил нь сексийн үеийн өвдөлтийн шалтгаан болох боломжтой. Харшил маш ихээр газар авч, харшлахгүй юм гэж бараг байхгүй болоод байгаа өнөө үед зарим эмэгтэйчүүд маань маш мэдрэмтгий байдаг ба үүнээс шалтгаалж харшлын хариу урвал болж өвдөх тохиолдол байдаг юм. Харшилахгүй болсон тохиолдолд л энэ өвдөлт хэвийн болдог байна.

Эмэгтэйчүүд бид эрчүүдээс илүү өөртөө анхаарал тавьж халамжлах хэрэгтэй хүмүүс. Бие физологиос ч тэр сэтгэл санаандаа ч тэр адилхан. Жилд доод тал нь 2 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч байгаа биз…? Сайн байна. Эрүүл мэнд сайн байвал сэтгэл санаа ч сайхан байдаг шүү дээ. Тийм учраас сайхан бүхний эхлэл болсон эрүүл мэнддээ байнга анхаарч байгаарай.


“Тэгэх” үед яагаад өвддөг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.