“Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч, “Гранд” хамтлагийн продюссер Д.Баттөр урлагийн тоогоод нэлээдгүй удсан. Тэрбээр “Гранд” хамтлагийг үүсгэн байгуулж байсан. Тус хамтлагийн залуус ч өнөөдөр рок попынхон дунд цахиур хагалж яваа билээ. Д.Баттөр дахин хөвгүүдийн хамтлаг байгуулаад байгаа аж. Тэрбээр шинэ өнгө төрх, шинэ мэдрэмжийг урлагийн ерөнцөд бий болгох хүсэлтэй нэгэн юм. Тйимдээ ч 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шинэхэн хамтлагийг үүсгэн байгуулж, анхны уран бүтээлдээ ороод байгаа гэнэ. Ямартай ч рок попынхны дунд анх удаа 20 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг мэндэлж байгаа аж.
Ц.Болор /24цаг.мн/