“Мөнх юм гэж үгүй”

72

Нэрт жүжигчин Арнольд Шварцнеггер хүрэл хөшөөний өмнө, гудамжинд унтаж байгаа зургаа тавиад доор нь “цаг хугацаа ингэж л өөрчлөгддөг юм байна” хэмээн гунигтайгаар бичжээ. Арнольд, Калифорнийн амбан захирагч байхдаа энэ буудлыг өөрөө биечлэн нээж байсан аж.
Тэр үед буудлын захиргаа Арнольдод: “..та дуртай цагтаа манайд ирээд танд тусгайлан хадгалсан өрөөнд буудаллаж байж болно шүү..” хэмээж байсан байна. Харин Арнольд амбан захирагчийн албанаасаа буусны дараа нөгөө буудалдаа буудаллахаар очтол буудлын захиргаа түүнд өрөө өгөхөөс татгалзаж, төлбөр төлөхийг шаардсан ажээ. Учир нь тэдний буудал захиалга маш ихтэй болсон байна.
Үүнийг сонссон Арнольд аяны хөнжил авч ирж, хүрэл хөшөөний өмнө хэвтэхдээ дараахь зүйлийг хүмүүст хэлэхийг хүссэн хэмээн тайлбарлажээ:
“Намайг өндөр албан тушаал хашиж байхад тэд үргэлж магтдаг байлаа. Харин албан тушаалаасаа огцормогц тэд намайг бүрмөсөн мартаж, амласан амлалтаа биелүүлсэнгүй. Тийм болохоор та өөрийн албан тушаал, мөнгө хөрөнгө, хүч чадал, оюун ухаанд бүү итгэ. Мөнх юм гэж хаач байхгүй” хэмээжээ.


“Мөнх юм гэж үгүй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.