ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН, ЦЭВЭРЛЭГЧ ХЭРЭГСЛҮҮД ЮУГААРАА АЮУЛТАЙ ВЭ?

448

Сүрчиг, дезодорант, шүдний оо, шампунь, сав суулга угаах хэрэгсэл болон бусад “химийн бодис” хүний эрүүл мэнд хор хүргэж мэдэх гэнэ. Эрдэмтэд хэд хэдэн судалгаа хийснээр, ариун цэврийн хэрэгслүүдэд агуулагддаг бодисууд хүний биед хуримтлагддагийг илрүүлжээ гэж РИА Новости агентлаг бичсэн байна.

Бензин болон түүний нэгдлүүдэд суурилсан гоо сайхны тэр бүтээгдэхүүнүүд   хүнд аюултай байж болох юм гэдгийг эрдэмтэд давын өмнө тэмдэглэжээ.  Эдгээр бодис их дэгдэмтхий бөгөөд агаарт хуримтлагддагтай энэ нь холбоотой гэнэ.

Шампунь, сүрчиг, дезодорант болон саванг ийм бодисуудад суурилан хийдэг байна.  Эдгээр бодисын гол аюул нь  хорт хавдар өвчин тусах эрсдэл үүсгэдэгт  оршдог аж.

Гэвч саван нь дэгдэмхий молекул агуулдагаараа төдийгүй,  антибиотик болох триклозан гэдэг бодис  найрлагад нь байдгаараа аюултай гэнэ.

Энэ антибиотик нь митохондрийн үйл ажиллагаанд нөлөөлдөг өөрийгөө устгах үйлдлийг өдөөдөг байж болохыг эрдэмтэд лабораторийн судалгааны явцад илрүүлжээ.

Энэ бодис  саванд төдийгүй,  үйлдэл нь буйл үрэвсэхийг багасгах учиртай шүдний оонд  агуулагддаг байна. Тийнхүү уг антибиотик  хүний биед орж, ходоодонд аажимаар хуримтлагддаг аж.

Хүний биед ордог бас нэг бодис нь сав суулга угаадаг хэрэгсэл юм.  Нефтийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах аргаар гаргаж авдаг бодисууд уг хэрэгслийн найрлагад ордогийг эрдэмтэд тэмдэглэжээ.

Хэрвээ энэ бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл,  элэг, уушигны өвчин тусах, харшил өгөх шалтгаан болж  болох аж.

Энэ хэрэгслийн сацуу,  сав суулга угаахад хэрэглэдэг зөөлөн нийлэг хөөснөг алчуур ч эрүүл мэндэд хор хүргэж мэдэх гэнэ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, сүвэрхэг гадаргууд 118 төрлийн 50 тэрбум хүртэл бичил биет хуримтлагддаг байна. Эдгээрийн зарим нь  гэдэсний элдэв өвчин, ялангуяа онц аюултай уушигны үрэвсэл юмуу менингит тусах шалтгаан болж болох ажээ.

С.Инда


ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН, ЦЭВЭРЛЭГЧ ХЭРЭГСЛҮҮД ЮУГААРАА АЮУЛТАЙ ВЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.