Эрчүүд яагаад тэнэг бэлэг өгдөг вэ?

142814-I-Love-You-Stupid-Boy

Эрчүүд яагаад тэнэг бэлэг өгдөг вэ? Үгүй юм байна, эрчүүд яагаад чамд тэнэг гэж санагдахаар бэлэг өгдөг вэ? Тэднийг дандаа л бүдүүлэг, мэдрэмжгүй, сэтгэлгүй гэж бодохоо болиод тэнэг бэлэгний ч цаадах утгыг нь олох гээд үзье. Харин доорх бэлэгнүүд “Эр хүнээс авсан хамгийн мэдрэмжгүй бэлэг” нийтлэлд хамгийн их санал авсан “мэдрэмжгүй”-нүүд нь юм шүү. Валентиныхаа бэлгийг хаяхаасаа өмнө энэ нийтлэлийг уншаарай.

Гал тогооны ком: Хайрт чинь чамайг үнэхээр дуртай гэж бодсон болохоор ч энэ төрлийн бэлэг авч өгсөн байж болно шүү дээ. Хоол хийх дуртай, янзан бүрийн багаж хэрэгслээр “дутаж” байдаг бүсгүйчүүд бүгд л ийм бэлгэнд дурладаг. Харин найз бүсгүйдээ залуу нь бэлэглэвэл түүнийг ирээдүйд гэргийгээ болгох “энхрий” санаа агуулж байж ч мэднэ. “Намайг одоо юу гэж бодоод байгаа юм бол” хэмээн уурлахын оронд цаадах санааг нь ухах гээд үзээрэй.

Том чихмэл /бамбарууш, туулай/: Яг үнэндээ энэ бэлэг яагаад мэдрэмжгүй бэлэгний жагсаалтанд явж байгааг ойлгохгүй л байна. Хайрт чинь чамайг өөрийнх нь эгдүүтэй, нялх, бяцхан охин нь гэж боддог болохоор өөрийгөө байхгүй үед “хамгаалуулахаар” өгсөн байж болно шүү дээ. Хэдэн ч нас хүрсэн гэсэн тэвэр дүүрэн том чихмэл авахаас би лав нэг их татгалзахгүй ээ.

Сувинер: Тэр сувинерийг үнэхээр л чамд таалагдана гэж бодсон гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч нөхөр, найз залууг чинь юу сонгохоо мэдэхгүй, алмайран явахад нь худалдагч “Тэр заан сувинерийг хар даа. Заан айлд байвал их сайн байдаг юм” гэх мэтээр сэнхрүүлсэн ч байж мэднэ. Ганц сарнай аваад ирэхгүй дээ гээд бэлгийг нь хог шиг үзэхийн оронд гэрийнхээ аль нэг буланд байрлуулаад үз. Гайхалтай зохицох ч юм билүү?

Шоколад: Эрчүүд биднийг амттанд нугасгүй гэдгийг мэддэгтээ үргэлж өөрсдөөрөө бахархдаг. Бэлэг өгөхөөр болсон ч хамгийн түрүүнд шоколад л санаанд нь орно гээд бод доо? Гэхдээ арай том, арай гоё, бас арай үнэтэй нь. Хайртаасаа набор, шоколадны цуглуулга авсан бол түүнтэй хуваагаад л идчих. Харин идэж байхдаа дараагийн төрсөн өдрөөр өөр бэлэг авмаар байгаагаа сэмхэн ойлгуулахад л болно шүү дээ.

Тор дүүрэн хүнс: Эхлээд хайрт чинь дэлгүүр орж. Харсан чинь чиний дуртай бүх юмнууд. Хэсэг бодолхийлснээ сагсандаа бүгдийг нь аваачаад хийж гэнэ. Чамд “Өгөх юмаа олж ядаж дээ” гэж бодно гэж тэр огхтон ч санаагүй. Магадгүй түүний хувьд багадаа тор дүүрэн чихэр, шоколад авах бяцхан мөрөөдөл нь ч байсан юм билүү? Хөөрхий залуу чамд лав таалагдана гэж бодсон доо.

”Хүссэнээ ав” гэж хэлэх: Тэр зөвхөн чиний хүслийг л дагахаар шийдэж. Эрэгтэй хүн хайртдаа хэрэгтэй зүйлийг нь олж бэлэглэхийг хүсдэг. Харин хүсэж байгаа зүйлийг нь мэдэхгүй, эсвэл дараа нь хэрэглэгдэхгүй байх вий гэж айсандаа чамайг дэлгүүр дагуулж ороод хүссэнээ авах эрх чөлөөг өгсөн байж болно шүү дээ.

Одоо мундаг барималч болсон залуу намайг арван жилд байхад ямар ч хэлбэргүй, уртаашаа од сартай баримал өгч байсан юм. Их л догдолсон байртай “Миний анхны бүтээл. Чамд л өгье гэж бодлоо” гээд инээмсэглэхийг нь хараад ийм зүйл надад өгч чадлаа гэж үү дээ гэж бодсоноо санадаг. Гэртээ орчихоод хаячихая гэж хүртэл бодсоныг яана. Суурин доор нь “Битгий хаяарай” гээд биччихсэн болохоор нь чадаагүй л дээ. Баримал нь хэлбэр галбиргүй, олон өнгө холиод “шидчихсэн” байсан ч гэсэн түүний өгсөн сэтгэл нь хичнээн цагаахан, ямар загварлаг юм бэ гэж одоо бодож баримлаа хардаг. Юуг ч зөвөөр, эсвэл буруугаар бодох боломж бий. Хэрвээ сонголт бий бол зөвөөр бодохыг нь л илүүд үз. Гол нь хэнэггүй зангаасаа болж уу, аль эсвэл үнэхээр сэтгэлээ шингээгээгүй байна уу гэдгийг нь ялгаж, салгаж үзээрэй хонгоруудаа!


Эрчүүд яагаад тэнэг бэлэг өгдөг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex