Гарын унжсан сул арьсыг чангалах хамгийн үр дүнтэй дасгал

Гараа нугалах 

Хэрхэн хийх вэ? 

Хөлөө зэрэгцүүлэн зогсоно. Нуруугаа тэгш байлгах бөгөөд өвдгөө бага зэрэг нугалана. Хэрвээ танд гантель байхгүй бол устай сав ашиглаарай. 2 дахь зурган дээр үзүүлсэнчлэн тохойгоо түгжээд цээжний түвшинд хүртэл гараа өргөнө. Дараа нь мөр болон тохойгоо нэг түвшинд түгжээд /3 дахь зураг/ дасгалыг үргэлжлүүлнэ.

Дэмжлэгтэй түлхэлт

Энэ дасгалыг хийхдээ сандал, буйдан, бандан гээд дуртай зүйлээ ашиглах боломжтой. Сонгосон тогтвортой гадаргууг түшиглэн 90 градус үүсгэн /зураг 1/ бэлтгэл байрлал эзлэнэ. Одоо аажмаар доош суугаад эргээд эхний байрлалдаа ирэх маягаар дасгалыг гүйцэтгэнэ. Доош суухдаа амьсгалаа гаргаж , дээшлэхдээ амьсгалаа аваарай

Сандал ашиглан түлхэлт хийх 

Сандал дээр гараа байрлуулна. Хөлөө тэгшил, гэдэсний булчингаа чангал. Тохойг нугалан суниахдаа биеийг шулуун байлгахыг хичээнэ. эргээд эхлэл байрлалдаа очно. Хэрвээ танд энэ дасгалыг хийх хэцүү байгаа бол өвдгөө нугалаж суугаад хийж болно. Доош суниахдаа амьсгалаа гаргаж , эхлэл байрлалд очихдоо амьсгаагаа авна.

Хананд түлхэх 

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад хана түшиглэн зогсоно. Дасгалыг гүйцэтгэхдээ өлмий дээрээ зогсоно. Тохойгоо нугалан хана руу түлхэлт өгөх үед амьсгаагаа гаргана. Эхлэл байрлалд очихдоо амьсгаагаа авна.

Мөрний булчинд ачаалал өгөх 

Доошоо харан шалан дээр хэвтээд гарын алгыг цээжний хажууд байрлуулна. Өвдгөө нугалаж, шагайг өргөнө. Одоо шаланд түлхэлт өгч цээжээ өргөн суниана. Доошлохдоо амьсгаагаа гаргана. Дээшлэхдээ амьсгаа авна.

Бокс

Нэг хөл ард, нөгөө хөл урд байрлалтай зогсоно. Өвдөг бага зэрэг нугалана. Нэг гараа урагш сунгаад хойш татахдаа нөгөө гараа сунгах бөгөөд хөлийг ээлжлэн байрлуулна. Дасгал амархан санагдаж байвал гартаа хүндрүүлэгч барьж болно.  Эдгээр дасгал бүрийг өөрийн бие бялдарт тохируулан 15- 30 удаа давтан хийх юм.


Гарын унжсан сул арьсыг чангалах хамгийн үр дүнтэй дасгал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.