Синди Кроуфорд, Рэнди Гербер нар салаагүй

GettyImages-1080532914-e1544545825234

Гадны хэвлэлүүд өнгөрсөн сард Синди Кроуфорд, Рэнди Гербер нар 20 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж байгаа талаар мэдээлсэн билээ. 52 настай супермодель, 56 настай бизнесмен нар гэрлэлтээ цуцлуулахаар баримт бичиг бүрдүүлж эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл хосууд энэ сарын 9-нд Малибуд хамтдаа жаргалтай яваа харагджээ. Тэд кафегаас гараад машиндаа суун явсан байна.

Синди Кроуфорд, Рэнди Гербер нар 1998 онд гэрлэсэн билээ. Тэд моделийн агентлагт хамт ажилладаг найзууд байжээ. Синди нөхрийнхөө талаар “Хүн хайртай хүнтэйгээ төдийгүй сайн найзтайгаа гэрлэх нь чухал юм билээ” гэж ярьдаг.

Тэдний хүүхдүүд болох 17 настай Кайя, 19 настай Пресли нар саяхнаас бие даан амьдрахаар тусдаа гарцгаажээ. Синди, Рэнди нар сарын өмнө Лондонд “Fashion Awards” шагнал гардуулах ёслолд хүүхдүүдтэйгээ ирсэн билээ. Тэдний гэр бүл үргэлж олны анхаарлыг татдаг, үлгэр жишээ гэр бүл.


Синди Кроуфорд, Рэнди Гербер нар салаагүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.