Өөрийнхөө сэтгэлзүйг хэрхэн эмчлэх вэ?

XD13gATfLfo3C5FbP6ecjY

Зурагт үзэж сууж байснаа огт танихгүй мэдээний дикторын хувцаслалтыг өөрийн мэдэлгүй шүүмжилж гоочилчихсон сууна. Ойр дотны хүнийхээ хэлсэн өчүүхэн төдий онцгүй үгэнд ч цухалдаж, уурсана. Утсаар ярьж байхдаа урдаа байгаа цаасан дээрээ утга учиргүй дүрс сараачиж, урж тасдана. Хааяа өөрийгөө танихаа болино, бүх юм бүтэхгүй байгаа мэт санагдана, дотроосоо өвчилж ялзарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн ч тэрийгээ улам бүр даамжируулах алхмыг удирдлагагүйгээр хийнэ.

Танил дүр зураг байна уу? Бие махбодийн өвчлөл шиг, сэтгэлзүйн өвчлөлийн шинж тэмдэг ингэж эхэлдэг юм найз минь.

2006-2007 оны хооронд авсан судалгаагаар Монголчуудын 25-аас бага хувь нь өөрсдийгөө хайрлагдаж буйгаар мэдэрдэг гэсэн олон улсын дүгнэлт гарчээ. Америк, Австрали, Хятад орнуудын хувьд энэ үзүүлэлт 76-85 байна. Өөрөөр хэлвэл, бид нийгмийн бухимдалд хамгийн их өртдөг, ганцаардмал, стресстэй, хайр халамжийг бага мэдэрдэг улс үндэстэн аж. Үүнээсээ болоод өөрсдийн мэдэлгүй сэтгэлзүйн өвчлөл тусдаг. Манай орныхны хувьд энэ өвчнийг тусахад хамгийн их нөлөөлдөг зүйл нь мөнгө, болон гэр бүл салалт байдаг юм байна. Хэрэв чамд эхэнд дурдсан шинж тэмдгүүдээс цөөхөн нь ч гэсэн ажиглагддаг бол, өвчнөө хурдан эдгээж өөрийгөө эрүүлжүүлж тайвшруулах аргад суралцаарай.

Гоолингоо нь сэтгэл зүйн өвчлөлийн үед өөрийгөө эмчилж болох хүнд болон хялбар аргуудын талаар зөвлөж байна.

Хэрэв чи үе үе удирдлагагүйгээр цухалдаж, эргэн тойрныхондоо таагүй аашилдаг бол түрхэн зуурын өвчлөл, дүрсхийсэн бухимдалыг эмчлэх аргууд:

1. 1-100 хүртэл дэс дарааллаар тоолно. Харин дараа нь 100-1 хүртэл эсрэгээр нь тоолно. Эсвэл урт амьсгаа аваад, эргэн тойрныхоо эд зүйлсийг нэг нэгээр нь нэрлэ.

2. Өөрийгөө бухимдуулж байгаа бүх асуудлын талаар захидал бичих. Нэг ч зүйлийг орхих хэрэггүй. Дотроо байгаа бүхнийг гаргаж байна гэж бод. Захидал хэдэн хуудас ч байж болно. Харин дараа нь тэр захидлаа шатаачих.

3. Эрүүл агаарт гарч, явган алхах. Цана чаргаар гулгах, спортын төрлөөр хичээллэх, ууланд авирах ч бас тустай. Фитнесс, йог, бүжгийн дугуйланд бушуухан бүртгүүл. Өвчнөө даамжирахаас өмнө ямар нэг арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй шүү.

4. Унтахын өмнө нэг аяга халуун сүү ууж занших. Мөн бодлоосоо бүхнийг гарган хая. Унтаж амрахад зориулагдсан цагийг зориулалтаар нь л ашигла. Юу ч ихээр бодох хэрэггүй. Тайван хөгжим сонс. Baroque music, nature sounds, төгөлдөр хуурын аялгууг санал болгож байна.

Сэтгэлд чинь бөөн хар үүл хуралдчихсан юм шиг, тэр нь дээрх хөнгөн аргуудаар яаж ч эмчлээд арилахгүй мэт санагдаж байвал удаан хугацааны бүрэн эмчилгээний аргуудаас хэрэглээрэй:

1. Сэтгэл зүйч дээр очих. Монголоос бусад ихэнх улсад иргэд нь үсчинд очихоос илүү сэтгэл зүйч дээр очдог. Тэд галзуурсандаа биш харин өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа чөлөөлөхийн тулд очдог. Товчхондоо амар амгалан байхын тулд шүү дээ. Сэтгэлзүйч дээр очихоосоо бүү цаарагла, очоод өөрийгөө эмчилсэнийхээ дараа чи өөртөө баярлах болно.

2. Адилхан асуудлыг даван туулсан хүмүүстэй тогтмол уулзаж, ярилцах. Тэд өмнө нь яг чам шиг л зовж шаналж, учраа олохгүй гайхаж явсан. Тийм ч учраас хамгийн сайн зөвлөгч болж чадна. Чамд туслахдаа ч баяртай байна гэдэгт итгээрэй. Тэдэнтэй байнгын уулзалт товлож ярилцаж байхыг хүс.

3. Бүлэг уулзалтанд очиж, асуудлаа ярилцан гарцыг хайх. Бүсгүйчүүд бидний хувьд сэтгэлзүйчтэй тусдаа уулзахаас, өөртэйгөө ижилхэн асуудалтай, ижил насны найзуудтайгаа санал бодлоо солилцож, тэдний туршлагаас хуваалцах нь илүү санагддаг. Гэхдээ сайн найзуудтайгаа тэр тухай ярьсан ч, түрхэн зууртаа тайвшрал олохоос биш шийдэл олж чаддаггүй үе зөндөө.


Өөрийнхөө сэтгэлзүйг хэрхэн эмчлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.