Оросын хэвлэлд монгол бүсгүйчүүдийг онцолжээ

a618e290c1d2f276dbe0defdbbbf0d141763e87e

ОХУ-ын лента.ру цахим хуудсанд манай Монголын бүсгүйчүүдийн тухай “Талын феминистүүд” хэмээх гарчигтай сонирхолтой нийтлэл гарчээ. Нийтлэл Монгол дахь эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш эрхийн байдлын талаар хөндөж, нэр бүхий эмэгтэйчүүдээр жишээ болгон нөхцөл байдлыг дүгнэсэн байв.

Феминизм гэдэг үгийг Кэмбриж болон Вебстерийн толь бичигт “Эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгмийн тэгш эрхийн хамгаалах, түүнийг бий болгоход чиглэгдсэн үзэл санаа болон  хөдөлгөөнүүдийн нийлбэр цогц юм” гэжээ.  Үүнд эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших болон ажил эрхлэлтийн тэгш бололцоо мөн хамаарна гэсэн байна. “Талын феминистүүд” нийтлэлд монголын эмэгтэйчүүдийн өнөөгийн өнгө төрх болгон, ирээдүйдээ итгэлтэй, хүсч мөрөөдөж, ажиллаж хөдөлмөрлдөж, амжилтад хүрэхийн төлөө хичээж яваа бүсгүйчүүдийн төлөөлийг оруулжээ.

Нийтлэлийг бичигчид төгсгөлд бичсэн дүгнэлтдээ “Монгол бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, боловсролтой, ажил мэргэжилдээ дуртай. Тэдний өмнө бүх л хаалга нээлттэй байдаг. Тэд бол эрх чөлөөтэй, хүчирхэг, бие даасан. Дэлхий дээр олон мянган эмэгтэйчүүдийн хүсч мөрөөддөг зүйлийг тэд бодит биелэл болгосон байна” хэмээн бичжээ.

Eagle.mn


Оросын хэвлэлд монгол бүсгүйчүүдийг онцолжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.