“Оскар”-ын шагналт жүжигчин Кейт Уинслет “Титаник” кинонд хамтран тоглосон жүжигчин Леонардо Ди Каприог өөрийн шилдэг хамтрагч хэмээдэг. Тэд бие биеэ маш дэмждэгээ ч байнга илэрхийлдэг юм. Тэгвэл алдарт жүжигчин бүсгүй нэгэн ярилцлагадаа “Би залууд үнэхээр хайртай. Хайрлахгүй байхын аргагүй. Чин сэтгэлээсээ хайрладаг хоёр дахь эр хүн бол Каприо” хэмээжээ. Мөн тэрбээр Леонардо Ди Каприо тэр хоёрын харилцаа ямар чухал, үнэ цэнтэйг нөхөр нь сайн ойлгодог хэмээн тодотгосон байна.
Эх сурвалж http://www.info.mn