Зуун настын гайхалтай үр нөлөө

c8e74ee1a070396e83e9ca3f1cd868e9.0

Эртний Египетүүд зуун настыг мөнх амьдралын ургамал хэмээн нэрлэж, эмчилгээ, гоо сайхандаа хэрэглэсээр ирсэн. Кактусны төрлийн энэ ургамлыг зуун зууныг дамжин эрүүл мэнд, косметикийн салбарт ашиглажээ.

Зуун наст нь гэрийн нөхцөлд тарьж ургуулахад амархан. Арчилгаа нь ч энгийн – хааяа услах, дулаан нөхцөл, үе үе бордоо цацахад л хангалттай. Амархан тарьж болох энэхүү ургамлыг гэртээ арчилснаар та эрүүл мэнддээ агуу их хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.

1. Наранд түлэгдсэн шархыг эдгээдэг
Алоеийн ханд нь өөрийн эдгээх үйлчилгээгээрээ эсээс бүрдсэн арьсны эпителийн давхаргад нөлөөлдөг. Алое нь арьсан дээр хамгаалагч давхарга үүсгэн, тэжээл чийгээ нөхөхөд нь дэмжлэг болдог юм. Мөн түүнд агуулагдах антиоксидант шинж нь түлэгдэлтийг амархан эдгээдэг.

2. Арьсыг сайн чийгшүүлдэг
Алоеийн ханд нь арьсыг тослогтуулахгүйгээр тэжээл өгч чийгшүүлж чаддаг. Тиймээс энэ чанараараа тослог арьстай хүмүүст тун тохиромжтой. Эрдэс бодисын найрлагатай энгэсэг хэрэглэдэг бүсгүйчүүд арьсаа хуурайшилтаас хамгаалахын тулд алоеийн хандтай бүтээгдэхүүнээр суурь тавих нь тустай. Эрчүүдийн хувьд ч алоеийн ханд нь сахал хуссаны дараа түрхэхэд арьсны гадаргууг зөөллөж тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг.

3. Батгыг эмчилдэг
Алое вераны хандад Auxin, Gibberellins хэмээх хоёр төрлийн гормон агуулагддаг. Эдгээр гормон нь шархыг эдгээх, үрэвслийг багасгах нөлөөтэй юм. Giberellin нь арьсны шинэ эс нөхөн төлжихөд дэмжлэг болдог онцлогтой. Тиймээс бага сорвитойгоор, батганаасаа хурдан салахад тусална. Мөн уламжлалт анагаах ухаанд зуун настыг батга, экзема зэрэг арьсны асуудлыг эмчлэхэд ашигладаг.

4. Хөгшрөлтөөс сэргийлдэг
Бидний нас явах тусам арьсны уян хатан байдал алдагдаж, үрчлээ сууж эхэлдэг. Алое нь бета каротин, витамин C, E гэх мэт арьсыг толигор, чийглэг байлгадаг олон төрлийн антиоксидантуудыг агуулдаг юм.

5. Язралтыг багасгадаг
Арьс бол сунгах тусам тэлэгддэг том эластик л гэсэн үг. Алоеийн ханд нь язралтаас үүссэн сорвийг бага багаар эмчлэх замаар бүдэгрүүлдэг ач холбогдолтой.

6. Эрүүл мэндэд ч хэрэгтэй
Зөвхөн арьснаас гадна зуун настад агуулагдах амин дэм, эрдэс бодис, энзим, элсэн чихэр, амино хүчил, салицилийн хүчил зэрэг 75 төрлийн бодис нь бүгд биднийг эрүүл байхад нэн шаардлагатай байдаг. Уруул хагарах, хоёр талаараа урагдах, завьж буйлны гэмтэл зэрэгт зуун настын ханд сайн. Мөөгөнцөрийн эсрэг (антифунгал) болон халдварын эсрэг (антисептик) үйлчилгээгээрээ эерэг нөлөө үзүүлдэг. Мөн дотор эрхтний хувьд ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн, хоол боловсруулах эрхтнийг сайжруулж, ходоодны шархыг намжаадаг ид шидтэй.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: baijiahao.baidu.com

Зуун настын гайхалтай үр нөлөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.