Хүүхдэд мөнгөний талаар сургахдаа анхаарах зүйлс

26

Хүүхдэдээ юу заах вэ?

Насны онцлогоос нь шалтгаалан дараах зүйлсийг хүүхдэдээ зааж болох юм. Үүнд:

Сургуулийн өмнөх насны хүүхдэд:

  • Аливаа зүйлийг худалдан авахын тулд мөнгө хэрэгтэй.
  • Мөнгө нь үнэ цэнийн хувьд ялгаатай зоосон ба цаасан дэвсгэрт юм.
  • Ажил хийж мөнгө олдог
  • Хэрэгтэй зүйл, хүсч буй зүйл хоёрын хооронд ялгаа байдаг.

Бага ангийн хүүхдэд:

  • Мөнгөө юунд зарцуулахаа хүн өөрөө сонгодог.
  • Аливаа зүйлийг худалдан авахаас өмнө үнийг харьцуулж судлах нь зөв дадал хэвшил мөн.
  • Мөнгө хэмнэвэл цаашид хэрэгтэй зүйлээ авах боломжтой болно.

Ахлах сургуулийн хүүхдэд:

  • Зээл авснаас байгаа мөнгөөрөө аливаа зүйлийг худалдан авах нь дээр.
  • Зээлсэн мөнгөө хүүний хамт эргүүлэн төлөх ёстой.
  • одорхой зүйл худалдан авах болон мөнгөний гэнэтийн хэрэгцээ шаардлагын үед ашиглахаар мөнгө хадгалж хуримтлуулах нь зүйтэй.
  • Ашиглалтын зардлыг өндөр гаргахгүйн тулд гар утасны хэрэглээгээ хянах хэрэгтэй.
  • Төсөв зохиож, хэрэгжүүлэх нь мөнгөө зөв захиран зарцуулахад тусалдаг.
  • Мөнгөө юунд зарцуулснаа хянах нь чухал.
  • Онлайн худалдаа хийхдээ болгоомжтой байх, хувийн мэдээллээ онлайнаар өгч хэрхэвч болохгүй.

Хүүхэдтэйгээ хамт хийж болох зүйл:

Мөнгөний талаар ойлгож, илүү мэдлэгтэй болоход нь туслахын тулд та хүүхэдтэйгээ хамт хийж болох олон үйл ажиллагаа бий. Тухайлбал:

Зоос, мөнгөн дэвсгэртийг таньж тоолох: Хүүхдэдээ бүх мөнгөн дэвсгэрт, зоосны үнэ цэнийг ойлгуулахын тулд төрөл бүрийн мөнгөн дэвсгэрт, зоос ашиглан мөнгө тоолох;

Хэрэгцээ ба хүсэл: Төлөвлөөгүй худалдан авалт хийхээс зайлсхийх хэрэгтэйг хүүхдэдээ ойлгуулах, мөнгөөрөө аливаа зүйлийг худалдан авахаасаа өмнө тухайн зүйл үнэхээр хэрэгтэй юу? гэж асуух. Хэрэгцээ ба хүсэл гэсэн ухагдахууны ялгааг ярилцаж, мөнгөө аливаа зүйлд зарцуулахаасаа өмнө энэ талаар бодож байхыг хүүхэддээ зөвлөх;

Дэлгүүрээс авах зүйлийн жагсаалт гаргах: Дэлгүүрээс худалдан авах хэрэгтэй зүйлсийн жагсаалт гаргахдаа хүүхдээрээ туслуулах;

Үнэ харьцуулж судлах: Гэрт хэрэгтэй зүйл хаана ямар үнэтэй байгааг судалж үнийг харьцуулахад хүүхдээрээ туслуулах;

Хадгаламж, хуримтлалын зорилго: Халаасны мөнгөөрөө авч хүрэхгүй боловч хүүхэд чинь авахыг хүсч буй зүйлийн талаар ярилцаарай. Бүх мөнгөө, эсвэл халаасны мөнгөний талыг, эсвэл дөрөвний нэгийг хэмнэвэл ямар хугацаанд тухайн зүйлийг худалдан авах мөнгөтэй болох тооцоо гаргахад нь хүүхдэдээ туслаарай. Хадгаламж, хуримтлалын зорилго дэвшүүлж түүндээ хүрэхийн тулд мөнгөө хуримтлуулж сургахад хүүхдэдээ туслах хэрэгтэй. (жишээ нь, том цаасан дээр хуримтлалынхаа явцыг зургаар харуулан өнгөөр будаж болно);

Арга хэмжээг төлөвлөх: Гадуур арга хэмжээ зохион байгуулах, төрсөн өдрийн үзэшлэг зохион байгуулах төлөвлөгөө гаргах, төсөв зохиоход хүүхдээ оролцуулах;

Онлайнаар аюулгүй худалдаа хийх: Онлайнаар аюулгүй худалдаа хийх, онлайн луйвар, цахим халдлагыг хэрхэн таних талаар хүүхэддээ ойлгуулах;

Гар утас ашиглах: Хэрэв таны хүүхэд гар утас ашигладаг бол гар утасныхаа зардлыг хэрхэн хэмнэж, үргүй зардал гарахаас сэргийлэх тухай зааж зөвлөөрэй. Түүнчлэн гар утас ашиглалтын гэрээний нөхцөлийг сонгохдоо хүүхдээ татан оролцуулах нь зүйтэй.

Эх сурвалж: Санхүүгийн боловсрол


Хүүхдэд мөнгөний талаар сургахдаа анхаарах зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.