Олон нийтийн сүлжээнд дагах хэрэггүй 10 хүн

54

Олон нийтийн сүлжээ сайн, муу хоёр талтай. Үүний сайн тал нь хол байгаа төрөл садан, найз нөхөдтэйгөө хялбар арга замаар уулзах. Мөн үүнийг шинэ найз нөхөдтэй болж, ажил хэргийн холбоо тогтооход тохирсон газар гэж хэлж болно. Магадгүй та бизнес эрхэлдэг бол маркетингийн хэрэгслээ болгон ашиглаж ч болох сайн талтай.

Гэсэн хэдий ч та олон нийтийн сүлжээнд олон цагийг өнгөрөөж, олон тооны муу хүнийг дагах нь таны сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөлд чинь сөргөөр нөлөөлөх муу талтай. Тиймээс та олон нийтийн сүлжээ хэрэглэдэг бол би хэнийг дагаж байна?, энэ хүн надад хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг дахин нэг тунгаах хэрэгтэй. Энэ асуулттай холбогдуулан бид доор дурдсан 10 төрлийн хүнийг дагахгүй байхыг танд зөвлөж байна.

1. Шүүмжлэгч

Шүүмжлэгч хүмүүс бүх зүйлсэд гомдоллож, сэтгэл ханамжгүй явдаг. Ийм сөрөг энергитэй хүмүүс таны амьдралд ямар ч хэрэг байхгүй.

2. Салсан найз залуу, бүсгүй

Та ямар нэг шалтгааны улмаас найз залуу эсвэл бүсгүйгээсээ салсан. Тийм учраас тэдний талаар дахин дурсан санаж, сэтгэлээ сэдрээх хэрэггүй.

3. Хэтэрхий их хуваалцагч

Өөрийн хувийн мэдээлэл эсвэл өөрт нь тохиолдсон сайн, муу бүхнийг хуваалцагч нь нэг талаараа энгийн бус байдаг. Тэдэнтэй орооцолдох хэрэггүй.

4. Яс хаягч

Ийм төрлийн хүмүүс маргаантай асуудлыг хөндөж, хүмүүсийг мэтгэлцүүлдэг. Үүнд оролцож өөрийгөө бухимдуулах нь тэнэг асуудал.

5. Нялх хүүхэдтэй хүн

Хэрвээ та аав, ээж болоогүй л бол хүүхдийнхээ тухай бүхэл өдөржин ярьж, зургийн нь оруулдаг хачирхалтай хүмүүсийг дагах хэрэггүй.

6. Идэвхтэн

Нийгмийн болж бүтэхгүй бүхнийг шүүмжилдэг ийм хүмүүс таны сэтгэл зүйд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой.

7. Байнгын аялагч, амрагч

Байнга амарч, зугаалж байдаг хүмүүсийн амьдрал жирийн хүмүүсийн атаархлыг төрүүлдэг. Атаархал юунд хүргэх вэ? Бодох хэрэгтэй.

8. Анхаарал татагчид

Ийм хүмүүсийн гол зорилго нь ямар нэг зүйлээр бусдын анхаарлыг татаж, магтуулахыг хүсдэг. Энэ хэнд хэрэгтэй гэж?

9. Сельфиний хатан хаан

Ийм хүнээс танд ямар нэг юм наалдах ёстой бол тэр нь нүүр л байх болно.

10. Хөгжилтэй дүрс, бичлэгээр өвчлөгсөд

Ёжилсон, шоолсон агуулга бүхий зураг, дүрс бичлэгийг хуваалцах нь нэг талаараа хөгжилтэй боловч яг гол санаа нь юу вэ? Та үүнээс юу ч олж авахгүй.

Т.Есүхэйтөмөр

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Олон нийтийн сүлжээнд дагах хэрэггүй 10 хүн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.