Гэр бүлийнхээ эрчмийг хадгалж, түүнийг сэргээх энгийн хэрнээ үр дүнтэй арга

55

Гэр бүл дотор эхнэр нөхрийн үүрэг гэж бий. Хэрвээ өөр өөрийн үүргийг ухамсарладаггүй бол хараалын шалтгааныг холоос хайх хэрэггүй гэж Фатима Хадуева зөвлөж байна.
Энэ дэлхий дээх бүх зүйлс нэгдмэл төдийгүй нэг нь нөгөөгөөсөө улбаатай гэдгийг дахин сануулъяа.
Иймээс бидний үйлдэл, бидний бодлын хэлбэр болгон олон янзын үр дүнг бий болгож байдаг.
Цээжлээд аваарай, танд хэрэг болж магадгүй.

• Гараар хувцасаа угаах нь – өөрийн эрчмийн бүрхүүлийг цэвэрлэх хамгийн энгийн арга юм. Учир нь гар бидний хамгийн сайн туслагч.
• Нэхэх – астраль бие, сэтгэл хөдлөлийг тайвшруулж , анхаарлаа өөр зүйлд хандуулж, нөхцөл байдлыг хүлээн авахад тусалж, аз жаргалын дүрсийг өөрийн оюун бодолдоо бий болгоход тусалдаг.
• Хувцас индүүдэх: гар бүлийн харилцааны хүндрэлийг арилгаж, гэр бүлд таатай уур амьсгалыг бүрдүүлнэ.
• Харин шалыг гараараа угаавал – гомдол их зангаас салах болно.
Ёс заншлын дагуу эрэгтэй хүний хийх зүйл ч чухал үүрэгтэй юм.

– Аливаа зүйлийг засах – үл харагдах өөрийн биетүүдийг сэргээж, хайртай хүн болон гэр бүлийнхээ тухай таатай бодлуудыг гишүүн бүрт төрүүлэхэд тусалдаг.
– Эхнэрээ магтах – түүний астраль ба мендаль биеийг эрүүл байлгаж, гажуудлаас хамгаална.
– Эхнэрийнхээ ямар нэг үйлдэл бүрийг та үг үйлдлээрээ бататгаж, зөвлөж, дэмжиж, урамшуулж, цаг ямагт түүнтэй хамт гэдгээ мэдрүүлж байх ёстой.
– Эмэгтэй хүнд цэцэг бэлэглэж байх үед та өөрөө бэлэг авч байдаг. Түүний сэтгэл хөдлөл түүнийг төдийгүй таныг дүүргэдэг.
ХЭН ХЭНД НЬ ХАМААРАХ…

– Сайн үйл, сайн бодол, сайн үг бүрээс таны гэр бүл, удмын эрчмийн хураагуур дүүрч байдаг. Хүний үйлдэл болгон шалтгаан хамаарлын утгаар дүүрсэн байдаг ба таны хүслээс үл хамааран Дэлхийн казуаль биед хадгалагддаг. Ямар бодолтой уг үйлдлийг хийж байгаагаас хамааран тухайн үйлдлийн эрчмийг өөрийн гэр бүлийн удмын бүрхүүлдээ хадгалах нь тэр. Нэгэнт хадгалагдсан мэдээлэл таны удмын эрчимд өөрийн сайн муу нөлөөгөө үзүүлсээр байдаг.
– Хүн болгонд байгалиас заяасан бие болон түүнийг хүрээлсэн эрчим бий. Та үүнийгээ хамгаалах, сэргээх үүрэгтэй. Ингэж гэмээнэ та өөрийгөө төдийгүй гэр бүл, цаашлаад удам угсаагаа хамгаалж буй хэрэг.
– Эхнэр нөхөр хэн нь ч бай төөрөлдсөн оюун ухаантай, буруу үйлдэл бүр рүү тэмүүлсэн амьдрал нь өөртөө болон гэр бүлдээ, үр хүүхэддээ хараал хүргэдэг. Хараалыг өрөөл нэгэн биш харин таны буруу бодол, үйлдэл нь өөрөө үүсгэсэн байх нь олонтоо.
Фатима Хадуева


Гэр бүлийнхээ эрчмийг хадгалж, түүнийг сэргээх энгийн хэрнээ үр дүнтэй арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.