Хөгжлийн бэрхшээлтэй залууг сонгосон Ханнагийн сонголт олон хүнийг гайхшруулдаг ч тэд үүнийг тоодоггүй

61

25 настай Ханна Алвардын сонголт олон хүнийг гайхшруулдаг гэнэ. Ханнагийн хувьд өв тэгш, эрүүл саруул биетэй нэгэн.

Харин түүний ирээдүйн сүйт залуу нь Пеньсильвани мужид төрж өссөн 26 настай Шейн Вурков юм. Шейний хувьд 2 настайдаа “Spinal Muscular Atrophy” хэмээх мэдрэлийн булчинг гэмтээдэг эмгэг илэрснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болжээ.

Ханна анх дөрвөн жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай баримтат кино үзэж байхдаа найз залуугаа олж харжээ. Тухайн үед Меннесота мужийн Чарльтоны коллежийн сурагч байсан Ханна Шейн рүү мэйл бичсэнээр тэд анх танилцсан гэнэ.

Шейн Вурковын хувьд мэйлийг хүлээн авсан өдөр маш их догдолж, сэтгэл нь хөдөлжээ. Тэд ийнхүү зургаан сар харилцсны эцэст Ханна Шейний гэрт нүүж ирсэн байна. Хосууд одоо хамтдаа аз жаргалтай байдаг бөгөөд “Squirmy and Grubs” хэмээх влог хөтлөн явуулдаг байна. Тэдний влог 144,000 гаруй дагагчтай гэнэ.

Хосуудын бичлэг болон фото зургийн доор сөрөг сэтгэгдлүүд их ирдэг ч Ханна үүнийг тоодоггүй гэжээ. Эдгээр сэтгэгдлийн ихэнхи нь Ханнаг яагаад ийм сонголт хийснийг гайхдаг бол зарим нь нэр хүндээ өсгөх гэж түүнтэй хамт байдаг гэх сэтгэгдлүүд хөвөрдөг аж.

Гэвч хосууд энэ бүхнийг няцааж дөрөв дахь жилдээ хамтдаа байгаа бөгөөд удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж буй тухайгаа влогдоо оруулсан нь олныг гайхшруулсан байна.

www.Seen.mn 

  • 1
  • 2
  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14


Хөгжлийн бэрхшээлтэй залууг сонгосон Ханнагийн сонголт олон хүнийг гайхшруулдаг ч тэд үүнийг тоодоггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.