Сөүл хот К-ПОП ордонтой болно

dd5ba2478aa5cdb5d8b82ed3a0e44d83Өмнөд Солонгост анхны К-ПОП ордон 2024 онд Сөүл хотод байгуулагдана. Энэ сарын 9-нд Сөүл хотын захиргаанаас хотынхоо хойд хэсэгт К-ПОП ордон байгуулах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ гэж хотын захиргаа үзэж байгаа юм.
“Бид ирэх жилийн есдүгээр сараас “Seoul Arena” ордны барилгын ажлыг эхэлнэ.  Чандон буудлын дэргэд 50 мянган ам метр газарт барьж, 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй байна” гэж албан мэдэгдэлд дурджээ.
“Seoul Arena” цогцолборт 2000 хүний суудалтай концертийн танхим, К-ПОП-ын түүхийн музей, үзэсгэлэн, театр байхаас гадна К-ПОП-ын Алдрын танхим байгуулах гэнэ. “Seoul Arena” цогцолбор жилд 90 гаруй концерт хүлээн авах ажээ.

Эх сурвалж: ub.life

Сөүл хот К-ПОП ордонтой болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.