Дауны синдромтой охин гоо сайхны брэндийн нүүр царайгаар тодров

Дауны синдромтой 20 настай Кейт Грант Benefit Cosmetics брэндийн гоо сайхны моделиор тодорчээ. Кэйт Грант Ирландын өмнөд нутаг Ко Тироноос гаралтай бөгөөд загвар өмсөгч, өсвөрийн гоо охиноор тодорч байсан үзэсгэлэнтэй, хичээл зүтгэлтэй нэгэн гэнэ. Кейт Грант Belfast Fashion Week-т оролцсоныхоо дараа дэлхий нийтэд танигдаж дауны синдромтой анхны загвар өмсөгч болж байсан бол өнгөрсөн онд Teen Ulitimate Beauty Of the World тэмцээний ялагч болсон аж.

Дауны синдромтой охин гоо сайхны брэндийн нүүр царайгаар тодров

Benefit Cosmetics-ийнхон Кэйт Гранттай хамтран ажиллаж буйгаа Инстаграм хуудсаараа дамжуулан зарласан байна. “Зүгээр л жигүүрээ дэлгэ! Бид гайхамшигтай Кэйт Гранттай хамтрах боллоо” гэсэн тайлбар бүхий Кейтийн нүдээ контурдаж буй цуврал зургуудыг танилцуулжээ.

Өнөөдрийн байдлаар 1.2 сая дагагчтай Benefit Cosmetics брэнд Кейт Гранттай хамтарч ажиллаж буй тухай постны дор олон мянган хүн магтсан, урамшуулсан сэтгэгдэл бичиж тус брэндэд талархаж буйгаа илэрхийлжээ.

Eagle.mn


Дауны синдромтой охин гоо сайхны брэндийн нүүр царайгаар тодров
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.