Хэрүүлийг даамжирахаас нь өмнө хэрхэн цэг тавих вэ?

b67b266784e8ae61a275bf00ea59946b

Ямар ч багахан хэрүүлийг даамжруулдаг гол шалтгаан нь бууж өгөх дургүйдээ, өөрийнхөө зөвийг батлах гэж хугацаа алддагаас болдог. Сайтар бодож үзээд, хэрвээ хайртдаа гомдож уурлах шалтгаан олж харахгүй байвал маргаандаа цэг тавих дараах аргуудыг хэрэглээрэй.

• Хагас цаг завсарлага ав. Аймшигтай их хэрэлдээд ч зөвшилцөж чадахгүй байвал хагас цаг завсарлага ав. Өөр, өрөөнд ороод ном уншиж, зурагт үзэх, нэг нь тагтан дээрээ гарч сэрүүцэх, хурдхан гадаа гарч алхчихаад ирэх гээд та хоёрыг тайвшруулах зүйлс олон бий. Хэрвээ та хоёрын муудалцсан шалтгаан тийм ч сүртэй зүйл биш бол 30 минутын дараа гэхэд инээлдээд л уулзацгаана. Үгүй гэхэд байдлыг арай өөрөөр харж, эвлэрэхийн тулд л ярилцах болно.

• Хөгжилтэй явдлаа “ашигла”! Хэн хэн нь дуугаа хураагаад хэзээ ч амжилт олохгүй. Яг энэ үед хааяа ч гэсэн чи цагаан тугаа үзүүлж бай. Яаж вэ гэж үү? Түүнийг чимээгүй болвол хөгжилтэй зүйл хэлж. “Дээр хоёулаа яг ингэж муудалцахад чи нээх мангар уурлаад явчихаж байгаан. Араасаа яг нэг ээждээ гомдчихсон хүүхэд шиг харагдаж байна лээ” гэх мэтээр эерэг зүйл хэлээд үз. Хөгжилтэй биш байж болох ч хайрт чинь чамайг эвлэрэхийг хичээж байгаа гэдгийг мэдрээд тайвширч, байдлыг арай өөрөөр хүлээж авах болно.

• Биеийн хэлээ зөв ойлгуул. Түүнтэй хэрэлдэж байхдаа угийн хэрүүлч хүн шиг гараа урдаа хумин барьж, нүдээ том том эргэлдүүлэн, үзэн ядсан харц бүү илгээ. Чи түүнд бус гаргасан үйлдэлд нь л уурлаж байгаа. Уурлаж байхдаа ч гэсэн биеэ сул тавьж, түүний хажууд л байвал аюулгүй, санаа зовох зүйлгүй бүсгүй гэдгээ харуулаарай.

• Үг хэлээ болгоомжтой хэрэглэ. Маргахдаа хэрэглэж болохгүй үгнүүд: Би лав тэгж бодож байна, гэхдээ, чи л өөрөө, чи дандаа, надад л лав ийм л санагдсан, хоёулаа угаасаа бүтэхгүй юм байна, больчихъё л доо ерөөсөө… Эдгээр үгнүүд автоматаар түүнийг чамайг гуйхад хүргэж болох ч үргэлж хүчээр буулгаж авна гэж байхгүй. Дээрх бүгдийг өөр үгсээр орлуул. “Гэхдээ”-г “Бас”, “Би лав”-г “Харин надад”, “Хоёулаа угаасаа бүтэхгүй юм байна”-г “Би ганцаараа шийдэж чадахгүй шүү дээ” зэргээр эерүүлэх хэрэгтэй. Бодоод байхад бүх “буруу” үгэнд зөв орчуулга байгаа биз.

• Захиа бич. Түүнд яагаад уурласнаа, өдийг хүртэл гомдоод л яваад байсан тухайгаа захиа бичээрэй. Яг одоо бичих зүйл байхгүй мэт санагдаж байгаа ч үзэг, цаас бариад суухаар өөрийн эрхгүй, хаанаас чинь урсаад байна гэмээр их үгс буудаг. Тэгээд ч захиаг бичихдээ хүн хэзээ ч бүдүүлэг, муу муухай үгс хэрэглэж чаддаггүй. Хайрттайгаа эвлэрэх гарцаа хаанаас олохоо мэдэхгүй байвал түүнд захиа бичихийг даалга. Цуг сууж байгаад захиагаа уншихаар та хоёрт шийдэл заавал олдоно.

• Зөвхөн өнөөдрийг л авч үз. Урьд нь гарсан хэрүүл юунаас эхтэй нь хамаагүй, өнөөдөр өнөөдрийн асуудлыг л ярь. “Чи угаасаа дандаа л тэгдэг биз дээ” гэж ам таглахын оронд “Өнөөдөр чиний гаргасан зан надад таалагдаагүй” гэх мэтээр яриарай.

• Та хоёрыг сайн мэдэх найзаасаа тусламж хүс. Хэрвээ үнэхээр эвлэрэхгүй, арга мухардаад байгаа бол хоёуланг чинь маш сайн мэдэх найзаасаа тусламж хүсээрэй. Гурвуулаа зэрэгцэж суугаад хэн хэнийхээ гомдлыг сайтар сонс. Хэрэлдэж муудалцахаар тухайн асуудал л нүд, чихэнд сонсогдоод өөрсдийгөө хөндлөнгөөс, өөр хүний нүдээр харах чадвар алга болдог. Та хоёрын ярьж байгааг сонсоод найз чинь өөрт санагдсан зүйлээ заавал хэлэх болно. Магадгүй гол хариулт нь тэр ч юм билүү?

Хэрүүл даамжрах тусмаа хор хохирол нь төдий чинээ их байдаг. Хэрэгцээгүй асуудлыг хэрэлдэх хүртэл том болгоод хэрэггүй шүү хонгоруудаа! Зөвшилцөлд хүрнэ гэдэгт нь итгэж байна шүү, амжилт!


Хэрүүлийг даамжирахаас нь өмнө хэрхэн цэг тавих вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.