Big Mac брэнд нэрийг ЕХ-ны орнуудад ашиглах онцгой эрхээ McDonald’s алджээ

5c3eed7114182Дэлхийд тэргүүлэгч түргэн хоолны сүлжээ зоогийн газар болох McDonald’s-ын Big Mac брэнд нэрийг Европын Холбооны /ЕХ/ орнуудад ашиглах онцгой эрхийг тус холбооны Оюуны өмчийн газар /EUIPO/ цуцалжээ. Энэ тухай “The Irish Times” сонин мэдээлсэн байна.

Тус сонинд мэдээлснээр, Big Mac барааны тэмдгийг ЕХ-ны нутаг дэвсгэрт ашиглах эрхийн төлөөх заргад McDonald’s компани Ирландын сүлжээ зоогийн газар Supermac’s-т ялагджээ. ЕХ-ны холбогдох хууль тогтоомжийн дагуу барааны гарал үүслийг тогтооход барааны тэмдэг болон брэнд нэрийг ашигладаг аж.

Худалдан авагчид үйлчлүүлэгчдийн дунд алдартай Big Mac бургертэй Supermac’s-ын нэрийг андуурна гэж McDonald’s-ын төлөөлөгчид мэдэгджээ. Харин брэнд нэрүүдийг бүгдийг нь бүртгүүлж, “ирээдүйн өрсөлдөгчдийнхөө эсрэг ашиглахын тулд хадгалж байна” гэж Supermac’s компанийнхан McDonald’s-ыг буруутгасан байна.

Mcdonald’s-ын танилцуулсан нотолгоо нь Америкийн тус сүлжээ зоогийн газарт уг тэмдгийг ашиглах онцгой эрхийг олгоход хангалтгүй гэж “EUIPO” үзжээ. Энэ шийдвэр нь Supermac’s одоо Big Mac нэрийг өөрийн ямар ч бүтээгдэхүүнд өгч болно гэсэн үг юм. Үүнээс гадна, Ирландаас өөр оронд зоогийн газрынхаа сүлжээг нээх боломжтой болно.

McDonald’s-ын төлөөлөгчид уг шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдээд, “тус компани Big Mac брэнд нэрийг Европ даяар ашиглах бүрэн эрхтэй бөгөөд энэ нь хуулиар баталгаажсан” гэдгийг цохон тэмдэглэжээ.

Big Mac брэнд нэрийг ЕХ-ны орнуудад ашиглах онцгой эрхийг McDonald’s компани 1996 оноос хойш эзэмшиж байжээ.

montsame.mn

Big Mac брэнд нэрийг ЕХ-ны орнуудад ашиглах онцгой эрхээ McDonald’s алджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.