Өсвөр насныханд хэрэгтэй дөрвөн сайт

31

Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд фэйсбүүк, инстаграмм, снэпчат, мессенжер гэх мэт программ бараг л амьдралынх нь нэг хэвшил болсон. Хаа сайгүй интернэттэй орчинд байгаа учраас үзэхийг, сонсохыг хүссэн мэдээллээ цаг алдалгүй авах боломжтой. Тэгвэл хичээл, давтлагаа тарж ирээд чөлөөт цагаараа сонирхлынхоо дагуу мэдээ, мэдээллээр баялаг сонирхол татсан вэб сайтаар зочилж өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлбэл ямар вэ. Энэ удаа өсвөрийнхөнд зориулан сонирхолтой, мэдлэгтэй дөрвөн вэб сайтыг танилцуулж байна.

Yolo.mn Энэ бол өсвөр насныханд зориулсан танин мэдэхүй энтертайнмент мэдээ мэдээллээр баялаг сайт. Үүний нэг онцлог нь өсвөр насны хүүхдүүд өөрсдөө мэдээллээ бэлтгэн найз нөхдөдөө хүргэдэгт байгаа юм. Тэд гадаад дотоодын олон мэдээллийг тухай бүрт нь эх сурвалжтайгаар хүргэдэг тул мэдээллийн үнэн зөв байдалд санаа зовохгүй байж болно.

Bleacherreport.com Энэ сайтаас олон төрлийн спортын мэдээ, тоглолтын талаар мэдээлэл авах боломжтой хандалт ихтэй спортын сайтуудын нэг юм. Гадаад сайт тул бүх мэдээллийг англи хэл дээр унших шаардлагатай. Тиймээс сонирхлоо тэлэнгээ, англи хэлээ ч давхар сайжруулаад явах боломжтой. Мөн Ticket хэсгээс сонирхсон тоглолтынхоо тасалбарыг захиалах боломжтой шүү.

Buzzfeed.com Buzzfeed-ээс өсвөр насныхантай холбоотой олон улсад болж буй үйл явдлын талаарх болон бидний өдөр тутмын амьдралд хэрэг болох зөвлөгөө, энтертайнмент мэдээллийг англи хэл дээр авах боломжтой. дэлхий даяар олон сая дагагч, хандалттай энэ сайтаас өөрт хэрэгтэй зүйлээ олно гэж найдаж байна. Веб хуудаснаас гадна Youtube, Facebook-ээр зураг, видео, нийтлэл гээд олон хэлбэрээр сонирхолтой, содон мэдээллийг авах боломжтой.

Diyphotography.com Зураг авах дуртай хүүхдүүдийн заавал орох сайтын нэг. Гэрэл зургийн хэрэгсэл, шинэ техник технологи, зураг авах заавар зөвлөгөө бүгд энд бий. Мөн л англи хэл дээр. Гэрэл зургийн холбогдолтой мэдээ мэдээлэл, зааварчилгааны дийлэнх нь англи хэл дээр байдаг тул багаж хэрэгсэлтэйгээ харьцахаас эхлээд олон зүйлд сурсан хэл чинь хэрэг болно.


Өсвөр насныханд хэрэгтэй дөрвөн сайт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex