БНСУ-ЫН СПОРТЫН ЕРТӨНЦ ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ НЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

5-55Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр спортын ертөнцийн хүчирхийлэгчдийн талаар мэдээлэхгүй өдөр гэж байхгүй болжээ. Шорт-трек, жүдо, таэквондо гээд л удахгүй бараг бүх спортын холбоо нь энэ шуугианд татагдан орох шинжтэй байна. Тус улсын Спортын яам, тамгын газрын том түшмэл, дарга нар ард түмнээс уучлал гуйж, хатуу арга хэмжээ авахаа амласан бол цагдаа нар хэдийнэ эхнээс нь баривчилж эхлээд байгаа юм.

Энэ бүх хүчирхийллийн эсрэг “давлагааг” олимпийн хошой аварга, шорт трекийн шигшээ багийн гишүүн, 21 настай Сим Сок Хи эхлүүлсэн. Тэрбээр дасгалжуулагч 37 настай Чо Чжэ Бомыг байнга зоддог, дарамталдаг гэж буруутгасан. Харин хэдэн өдрийн өмнө дасгалжуулагч нь түүнийг 4 жилийн турш хүчиндэж байгаа гэж хэлсэн нь Өмнөд Солонгосын нийгмийг шоконд оруулсан юм.

Сим Сок Хи бол Сочи, Пёнчаны олимпийн наадамд оролцсон, олимпийн 2 алтан медальтай, шигшээ багийн лидер тамирчин. Түүнийг дасгалжуулагч нь 17 настайгаас нь эхлэн байнга хүчиндэж ирсэн гэнэ.

Чо Чжэ Бом хэрэв гомдол гаргах юм бол тамирчны замналыг чинь сүйтгэнэ шүү хэмээн сүрдүүлдэг байжээ. Сим Сок Хи “Намайг үргэлж зоддог байсан. Нэг удаа хоккейн цохиур модоор зодоод хуруу хугалсан. Төмөр эрэг шидээд тархи хагалж, одоо ч миний духан дээр сорви үлдсэн. Пёнчаны олимпиос 7 хоногийн өмнө толгой руу өшиглөсөн. Маш хүчтэй өшиглөсөн болохоор би үхэх нь гэж бодсон” гэж мэдэгджээ. Цагдаагийн газраас Чо Чжэ Бомыг шалгаж эхлээд байна.

Олон нийтийн байгууллагаас эмэгтэй тамирчдын тунд судлагаа явуулахад хүчирхийлэл, дэглэлтэнд өртөж байснаа маш олон тамирчин хүлээн зөвшөөрсөн байна.

Шорт трекийн дараа жүдогийн ертөнц доргилоо. 24 настай Син Ю Ён 16 настайгаасаа дасгалжуулагчдаа хүчиндүүлж байснаа илчилсэн. Син бол нэг хэсэг шигшээ багт барилдаж байсан тамирчин юм.

Дараа нь таэквондогийн дараалал ирлээ. Энэ удаад 33 настай зодог тайлсан тамирчин БНСУ-ын таэквондогийн холбооны гүйцэтгэх захиралд хүчирхийлүүлж байснаа сэтгүүлчдэд хэлсэн байна. Гэхдээ энэ явдал бүр 13 настай байхаас нь эхлэн 5 жил үргэлжилсэн байна. Энэ тамирчны мэдүүлгийг өөр 2 тамирчин баталсан. Гүйцэтгэх захирал бэлтгэлийн дараа хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгөхдөө нэгийг нь үлдээж, микро автобус дотроо хүчирхийлдэг байжээ. Түүний хохирогчдын нэг нь “Надад одоо ч тэр микро автобусны чимээ сонсогддог. Автобусны моторын дууг сонсохоор тэр үеийн аймшиг толгойд орж ирдэг” гэж телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Спортын ертөнцийн шуугиан хэт газар авсан тул БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэм буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг тушаасан байна. ҮОХ-ны тэргүүн И Ги Хын ч гэм буруутныг өршөөхгүй гэдгээ хэлээд хэд хэдэн шинэчлэл хийхээр болсноо зарлалаа.

Цаашдаа спортын холбоод удирдах зөвлөлдөө заавал эмэгтэй хүн оруулж байх боллоо. Энэхүү эмэгтэй захирал нь эмэгтэй тамирчидтай уулзаж ярилцан, тэдний эрх ашгийг хамгаалж байх юм. Мөн бүх холбоо хүний эрхийн төлөөлөгч ажиллуулах гэнэ. Тамирчдын бэлтгэл, цугларалтын системийг өөрчлөхөөр болжээ. Учир нь ихэнх гэмт хэрэг хөдөө орон нутагт болсон цугларалтын үеэр гарсан байна.
Мэдээж жирийн солонгосчууд энэ мэдээг сонсоод шоконд орсон. Зурагт телевизээр харан, амжилтад нь баярлаж байсан олон тамирчин хүчирхийллийн хохирогч болсонд тэд гайхаж, уурлаж байгаа юм. Телевизийн ярилцлагад орсон 39 настай нэгэн энгийн албан хаагч “Үр дүн хэрэгтэй ч ийм амжилт үзэж байгаа бидэнд хэрэггүй. Ийм төлбөр төлдөг юм бол тамирчдын медаль улс оронд ч хэрэг байхгүй. Бага насны хүүхдийг ч хүчирхийлдэг ийм багш дасгалжуулагч нарыг хүн гэж хэлэхэд хэцүү байна” гэж хэлжээ.


БНСУ-ЫН СПОРТЫН ЕРТӨНЦ ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ НЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex