Найз чинь чиний залууд сээтэн хаяад байна уу?

2

“Арай үгүй байлгүй дээ” гэж бодсон ч, найзын чинь та хоёрын дэргэд хийж байгаа бүхэн чамайг түүнээс холдуулах далд оролдлого юм шиг санагдана. Иймэрхүү түүхүүд их. Нэг талаас энэ нь найзууд ижил сонирхолтой байдгаас болдог байх. Бас илт сээтэгнэх нь чамаас нууцаар түүнийг урвуулж байснаас арай дээр ч байж болох юм. Гэхдээ найз чинь “улаан цайм” байхаас эмээхгүй байгаа бол, чи ч бас “улаан цайм” байх гээд үз.

1. Найз бүсгүй чинь мэдэгдэхүйц дохио зангаа хэрэглээд, илт сээтэгнээд байвал түүнтэй хоёулахнаа уулзаж, шулуухан ярилц. Түүний үйлдэл зохисгүй байна, өөрийг чинь болон чиний харилцааг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг нь хэл.

2. Чамайг хэлэх үед тэр “Би яагаа ч үгүй шүү дээ.” эсвэл “За юун сүртэй юм бэ? Чамд үнэхээр хайртай л юм бол намайг тоохгүй байлгүй дээ” гэж хариулж магадгүй юм. Цаанаасаа ухамсаргүйгээр эрэгтэй хүнтэй сээтэн хаядаг эмэгтэйчүүд байдаг. Энэ нь тэдний санаатайгаар үйлдсэн хэрэг биш юм. Тэр хэрэв нөхөрлөлөө хүндэтгэдэг сайн найз чинь мөн л бол чамайг хэлсний дараанаас найз залуутай чинь ахиад аль болох тааралдахгүй байхыг хичээнэ.

3. Чамайг анхааруулж хэлсэн ч, чиний дэргэд сээтэгнэлээ үргэлжлүүлсээр байвал нөхөрлөлөө ч, найз залуугаа ч аварч үлдэхийн тулд тэр хоёрыг уулзуулахгүй байх хэрэгтэй. Найз залуутайгаа хамт байхдаа тэр найзыгаа бүү дууд. Гэхдээ чамайг хүндлэхгүй, нөхөрлөлөө нандигнахгүй байгаа хүн л тийм үйлдэл гаргах учраас түүнтэй цаашдаа найзлах эсэхээ дахин нэг тунгааж бодоорой. Асуудал тийм ч ноцтой биш бол, зүгээр л түүний дэргэд хайрттайгаа халуун дотно харилцаатай байгаагаа мэдрүүл. Гараас нь хөтлөж, “Бид хоёр” гэдэг үгээр өгүүлбэрээ эхлүүл. Чамайг ийм итгэлтэй, жаргалтай байхыг хараад найз чинь ч бас дотроо нэгийг тунгаах болно.

4. Гэтэл найз залууд чинь ч бас чиний найз таалагдаад байгаа юм биш биз? Бас л шууд асуу. Үнэхээр түүнд таалагдаж байгаа бол зай тавьж өгнө гэдгээ хэл. Хэрвээ чи тэгэхгүй бол тэд чамайг хэзээ нэг цагт уурах хэрэг гарна гэсэн үг. Тэр үед мэдээж чамд л илүү хэцүү байх болно. “Муу нуухаар сайн илчилсэн нь дээр” гэдэг үгийг санаж байгаа биз дээ? Чиний дэргэд тийм үйлдэл гаргаж байна гэдэг нь, тэр залуу чамайг тийм ч нухацтайгаар хүлээж аваагүйг нь илтгэж байна. Орхин одох шийдвэр гаргавал бүү харамс. Энэ бүхэн найз залуу биш нөхөрт чинь тохиолдвол, асуудалд арай өөрөөр хандах нь зөв. Эхлээд тэр хоёртой тусад нь уулзаж, шулуухан /гэхдээ бүдүүлэгээр биш/ ярилцаад, дахин уулзуулахгүй байх тал дээр анхаараарай.


Найз чинь чиний залууд сээтэн хаяад байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex