Топ модель Э.Сэлэнгэ үсээ богиносгож, саарал халимгаар дэгжирхээд удаж байгаа билээ. Тэгвэл модель бүсгүй халимаг үснээсээ хагацахыг төдийлөн хүсэхгүй байгаа бололтой. Тиймдээ ч халимаг үсэндээ зохисон эршүүд имижээр хувцаслах болжээ. Саяхан тэрбээр ажил хэрэгч хослол, нүдний шилээр гангарсан эрэгтэйлэг имиж бүхий зургаа цахим хуудастаа нийтэлж, найзуудаа ёстой л дуу алдуулаад авсан байна. Түүний эрэгтэйлэг имиж, поза тун чиг зохисон байдаг шүү.
Эх сурвалж http://www.info.mn