Монгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв

596
“TOOLBOX academy 2019” цохивор болон утсан хөгжмийн их наадам Хонг Конгт энэ сарын 12-17-нд болж, шилдгүүдээ тодруулжээ. Энэхүү наадамд монгол хөгжимчин залуу Н.Бямбадорж тэргүүн байр эзэлсэн тухай цахим хуудсаараа мэдээлэв.
Уралдаанд дэлхийн олон орноос 500-аад хүн материалаа явуулснаас, цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар гэнэтийн шалгаруулалтад манлайлжээ. Уралдааны эцсийн буюу гэнэтийн шалгаруулалтад түүний хамт Америк, Хятад, Тайланд, Макао, Германы хөгжимчид тэнцсэн аж.
Цахим хуудсаар нь холбогдож сэтгэгдлийг нь сонсоход тэрбээр, “Юуны өмнө Монгол, Солонгос хоёр орны нэрийг энэ өндөр чансаатай уралдаанд гаргасандаа үнэхээр баяртай байна. Уралдаанд тэргүүлж цохивроор шагнуулснаас гадна буудлын зардлаа 100 хувь хөнгөлүүллээ” хэмээсэн юм.
Н.Бямбадорж Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгсчээ. Тэр жилдээ АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркесторт нь нэг сарын хугацаатай ажилласан бөгөөд Монголынхоо “Виртуоза 2013″ тоглолтод урилгаар тогложээ. Мөн 2014 онд БНСУ-ын Сачион хотын Олон улсын бөмбөрийн их наадамд улсаа төлөөлөн оролцсоноос гадна, 2012 онд Ж.Чулууны нэрэмжит Олон улсын үлээвэр цохивор хөгжмийн уралдааны хоёрдугаар байр, 2013 онд Монголд мэргэжлийн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн уралдаанд дэд байр тус тус эзэлж байв.
Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн 2018 оны 3,4 курсын ахлагч цохивор хөгжимчин, 2018 “Mahlerian symphony orchestra”-ын цохивор хөгжимчин тэрбээр Чэжү хотын симфони оркесторт тоглож байв.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Монгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex