Чиний өмнө нь туршиж үзээгүй “sexy do-do”-нууд

1. Сексийн амьдралдаа нэг л задарч өгөх хэрэгтэй байна уу? Нэг л зоригтой алхам хийчих. Гэхдээ энэ тийм ч хэцүү биш. Цонхныхоо хөшгийг нээгээд жижиг цонхоо ч онгойлгосон ч болно. Тэгээд цонхныхоо дэргэд секс хий. Гэрлээ унтраахаа мартав аа. Цонхруу харж, тавцанг тулж зогсоод секс хийх үед “Зөөлөн салхи цээжийг минь илбэнэ, Саран авхай цонхоор тольдоно” гэдэг шүлэг дууны үгс биеллээ олно гэсэн үг дээ. Хүмүүс харна, сонсоно гэж бүү санаа зов. Харин ч атаархах биш үү?

2. Насанд хүрэгчдийн кинонд гол дүрд нь хайрттайгаа хамт тоглоод үзэх үү? Мэддэг чаддаг бүхнээ гаргаж тоглоод, ганц хувь л хийгээрэй. Тэгээд зөвхөн хоёулаа байхдаа, дэггүйтмээр санагдсан үедээ гаргаж үзээрэй. Хэдэн жилийн дараа үзээд хэрхэн шинэ уур амьсгал оруулж шинэчилснээ сонирхон ярилцаж болно.

3. Түүнийг ажил дээрээ байхад нь өөрийнхөө нүцгэн зургийг хачир нэмсэн хэдэн үгтэй мэссэжтэй явуул эсвэл камераар сахилгагүйт. Тэр өдөр ч тайван ажлаа хийж чадахгүй гэр рүүгээ яарна даа.

4. Түүнийг секст урин дууд. Гэхдээ зүгээр нэг үнсэлтээр биш арай “галзуу” аргаар. Эрчүүд эмэгтэйчүүдийн соло сексийг харах дуртай байдаг. Түүний нүдэн дээр өөрийгөө таал, хиймэл эрхтэн, вибратор эсвэл гараараа өөрийнхөө хэлүүг оролдож түүний аазгайг хөдөлгө.

5. Шинэ байрлал турших өдөр. Та 2 ихэнх нийтлэг байрлалуудыг туршаад үзчихсэн баргийн юм шинэхэн санагдахаа больчихсон уу? Тийм бол “Нугарсан өвдөг” хэмээх доорх байрлалыг юу гэж бодож байна? Ямар байснаа хуваалцаарай хонгоруудаа.

6. Нандин эрхтнээ түүгээр засуул. Солиотой сонсогдох байх л даа. Гэхдээ эрчүүдийн талаас илүү хувьд хайртынхаа доодохыг засч өгөх санаа их таалагддаг. Мэдээж “ширэнгэн ой” шиг ургуулчихаад хайртдаа татуурга өгөөд зогсох хэрэггүй. Өмнө нь өөрөө засч байгаад, жаахан ургахаар нь цугтаа усан онгоцонд орж, чихэнд нь дэггүй хүслээ шивнэ. Ингэж тусалвал өөрийнхийг нь ч бас засч өгөхөө амла. Чамд ч бас ашигтай биш гэж үү? Түүнийхээ тэр хэсгийг өөрийнхөө хүссэнээр засаад янзалчих боломж гарч ирнэ.

Чиний өмнө нь туршиж үзээгүй “sexy do-do”-нууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.