“Боловсрол” телевизээс санаачлан зохион байгуулсан “Mongolia’s Next Top Model” /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодруулж, тус бүрт нь 20 сая төгрөг өгсөн.
Энэ талаар шоуны ялагч Б.Анужин өөрийн нүүр хуудсандаа, “Эгэл жирийн амьдралын минь утга учир энэ хорвоод өөрийнхөө гэх мөрөө үлдээх хүсэл минь байдаг. Аль болох өөрийнхөө хүч хөдөлмөрөөр бүхнийг хийж үр шимийг нь хүртэхийг хичээдэг. Хүнд муу саналгүй, муу зүйл хийхгүй байх нь намайг илүү тайван байлгаж хүч дэм өгдөг. Энэхүү MNTM уралдаанд орсон маань миний амьдралын хамгийн чухал шийдвэр мөн маш чухал сорил байлаа. Үнэхээр хүчтэй өрсөлдөөнд дунд олон олон асуудалтай нүүр тулсны эцэст энэ амжилтанд хүрлээ. Энэ бүхэн бол зөвхөн миний биш намайг үргэлж хайрлаж дэмждэг аав , ээж , найз нөхөд, хамт оролцсон найзууд , MNTM-г зохион байгуулагч үргэлж үнэтэй зөвлөгөө өгч байсан шүүгчид, мөн намайг дэмжсэн нийт Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” хэмээн нийтэлжээ.
Тэрбээр, 20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн болсон юм.