Эрчүүд бидний “амт”-нд яагаад дурладаг вэ?

04579da886236006da49c5bceee47cc9

Чиний бүсэлхийнээс доошхи хэсэг бол эрчүүдийн хувьд тайлагдашгүй нууцат “шамбалын орон”, хүсэл тачаалын далай адил. Түүн дотор жараахай шиг шумбаж шунгах нь тэдний сексийн хамгийн дуртай хэсэг нь. Гэтэл бид яадаг билээ? Хайртынхаа уруулыг хэвлийнээс доошлоод ирмэгц нь л эвгүйцэж болиулдаг. Одооноос түүнд өөрийгөө жаргаах эрхийг олгоё.

1. Үнэр
Бидний тэндээс гардаг нялуувтар, өвөрмөц үнэр тэдний эр хүйстний зөнг ямар ч сүрчигнээс илүү татдаг. Ялангуяа сексийн хүсэл нь оргилсон үед, чиний үнэр тэдэнд бүр ч тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Энэ бол байгалийн хууль. Гэхдээ хэрэв чи тэндэх үнэртээ санаа зовнидог бол секс эхлэхээс хэдэн цагийн өмнөөс мах ихтэй, тостой хурц хоолноос татгалзаж хөнгөн салат, жимс, мөхөөлдөс зэргээр хооллоорой. Тэгвэл чиний шингэний орц улам “сайжирна”.

2. Амт
Бүсгүйчүүд бидний тэр нандин амтыг өөр юугаар ч орлуулашгүй. Зарим эрчүүдийн хувьд эмэгтэйнх нь амт яг л сексийн өмнөх “зууш” шиг санагддаг. Appetizer-ыг амссаны дараа заримдаа үндсэн цэс рүүгээ орохгүй байсан ч хангалттай цаддагийг мэднэ биз дээ?

3. Чиний хариу үйлдэл
Удирдлагаа алдан таазаа өөрийн мэдэлгүй хөдөлгөхийг чинь, тэвчээр алдан түүний гарнаас зуурахыг чинь, ойр ойрхон хүндээр амьсгаадахыг чинь, оргил мөчийн өмнөхөн дуугаа хураахыг чинь чиний хоёр гуяны завсраас ажиглах нь тэдний хувьд хамгийн гайхалтай “үзвэр”. Ядаж түүний үл ялигхан халуун амьсгал шүргэж, хэл нь хэлүүнд дөнгөж хүрэх төдийд л бид байж яддаг. Яг энэ эмзэг, мэдрэмтгий байдал маань л тэднийг аман сексэд татдаг юм.

4. Амтат агшны дараах чиний төрх
Дур тавьсны дараа эмэгтэй хүний царай дөнгөж хүүхэд төрүүлсэн эмэгтэйнх шиг туяарч шингэрдэг. Хөлсөндөө норж, сэгсийсэн үстэй ч чиний энэ л сэтгэл хангалуун инээмсэглэсэн төрхийг харах нь тэдний хувьд бас нэгэн аз жаргал. Өөр нэг сайхан зүйл нь юу гээч? Амтат агшны дараа чи түүний төлөө юу ч хийхээс буцахгүй болдог учраас тэд чамайг баярлуулсныхаа шагналыг хүлээж эхэлдэг.

5. Тэд дараа нь өөрсдөөрөө бахархдаг
Чиний дур ханахыг харж л байвал тэд эрүүгээ мултартал куннинлунгус хийсэн ч чадна. Тэд чамайг баярлуулах тийм л дуртай. Дээр нь тэдний хувьд эмэгтэйгээ дур тавиулах нь тулааны талбарт ялалт байгуулж байгаагаас ч том хэрэг. Тэд дотроо өөрөө өөртөө “Сексийн хаан” цолыг өгөх болно.

Эрчүүд эмэгтэй хүнд хайртай. Эрчүүд секст ухаангүй дуртай. Эрчүүд чиний хөхөөр хэдэн цаг ч тоглож , оролдож чадна. Чиний биеийг илэнгээ өдөржингөө ч ширтэж сууж чадна. Тэдний хувьд бид гайхамшигтай ер бусын ертөнц. Тиймээс “Яагаад?” гэдэг асуултны хамгийн энгийн хариулт бол “Тэр чамд таашаал өгөхийг чин сэтгэлээсээ хүсдэг”-т байгаа юм.


Эрчүүд бидний “амт”-нд яагаад дурладаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.