“Би ааш муутай хүн биш л дээ. Гэхдээ л би энэ хүнтэй харилцах бүрт стресст орох юм.” Ийм асуудал чамд тохиолдож байсан уу. Мэдээж би хэрүүл хийхийг хүсдэггүй, гэхдээ тэглээ гээд чимээгүй доромжлуулахыг ч үл хүснэ. Тэгвэл бидний бэлдсэн зөвлөгөөг нэг уншаад үзээрэй. Хэцүү хүмүүстэй хэрхэн харьцах талаар бид чамд хялбархан зөвлөгөө бэлдлээ.
1. Орхиод гар
Хэрвээ боломжтой бол зүгээр л орхиод гар. Сонсоход хэцүү үг бүрийг нь чагнаж, өөрийгөө зовоохыг хүсэхгүй байгаа бол гарсан нь хамгийн зөв сонголт. Харин боломжгүй бол дараагийн зөвлөгөөг уншаад үзээрэй.
2. Чи сая юм хэлсэн үү?
Энэ магадгүй томоогүй санагдаж мэдэх. Гэхдээ хэн нэгнээс салахыг хүсвэл хамгийн амархан арга нь үл тоох юм. Зүгээр л тэр хүнийг хажуудаа байгаа гэдгийг мартаад урдаа байгаа ажлаа хийгээрэй. Чамд энэ хүнтэй зууралдахаас илүү чухал маш олон ажил байна шүү дээ. Удалгүй чамайг өөрийг нь тоохгүй байгааг анзаарч өөр хэн нэгнийг зовоохоор явах болно. Чи тэднийг “удирдаж” чадахгүй ч, өөрийгөө удирдаж чадна.
3. Сэтгэлээ онгойтол ярилцах
Найзууд чинь чамд хэцүү хүмүүст хэрхэн ямар арга хэмжээ авахыг зааж өгч чадахгүй ч байж болно. Гэхдээ тэд хэзээд чамтай ярилцахад бэлэн байдаг. Найзууд гэдэг хэзээд сэтгэл санааг сайжруулж чаддаг шүү дээ. Юу болоод байгаа, яагаад бухимдаад байгаа, хэнээс энэ бүхэн болж байгааг бүгдийг нь яриарай. Зүгээр л ярьсны дараа хүний сэтгэл тайвширч, уужирдаг.
4. Хөндлөнгийн хүн
Чиний найз бол чиний л найз. Тэд ихэнхдээ нэг талын байр суурийг барих нь бий. Тиймээс бусдын санал бодлыг ч гэсэн сонсох хэрэгтэй. Тийм хүмүүс аль ч талын байр суурийг баримтлахгүйгээр асуудлын гол зүйлийг олж хардаг. Магадгүй асуудлаас гарах арга замыг ч хэлж өгч болох шүү дээ.
5. Тэднийг зүгээр л сөрөг сэтгэгдэлтэй нь хамт орхичих
Найзын минь надад өгч байсан хамгийн шилдэг зөвлөгөө энэ байсан юм. Тэр надад тохиолдсон явдлыг сонссоны дараа “Тэр цаашдаа юу ч хийсэн үргэлжид өөрийн муухай санаа бодолтойгоо хамт сэрж, түүнтэйгээ зовж амьдарсаар байх болно. Харин энэ хугацаанд чи аль хэдийн энэ бүхнийг мартаад аз жаргалтай инээмсэглэн амьдрах болно. Хялбархан байгаа биз” гэсэн юм. Тэднийг өөрчлөх гэж оролдохын оронд тэднээс өөрөөр оршиж, үлгэр дууриал үзүүлээрэй.
7. Эрхэм хүндэт чамд….
Бяцхан охин байхад ээж минь хэцүү үе тохиолдоход “Дотор байснаас гаднаа байсан нь хамаагүй дээр байдаг. Тиймээс хэлэхийг хүсэж байгаа үг бий бол тэр хүндээ хандаж захиа бич. Гэхдээ би захиа бичээрэй гэснээс биш, шуудангаар явуул гээгүй. Тэр захиа хэнд ч очихгүй учраас хүссэн бүхнээ бичиж болно. Юу хэлэхийг хүсэж байгаа, юу мэдэрч байгаа, юунаас болж хамгийн хэцүү байгааг нэгийг ч үлдээхгүй бичээрэй” гэж хэлдэг байж билээ. Тэр захидлыг бичсэний дараа хүнд бүхнийг мөрөн дээрээсээ аваад хаячихсан юм шиг, уурлах шаардлагагүй ч юм шиг, хэрэггүй зүйлд л бухимдаад байж дээ гэж бодогддог болсон юм. Энэ бол хамгийн амархан, бас үр дүнтэй арга юм шүү.