Катрина Дарлинг саяхан “Playboy” сэтгүүлд хагас нүцгэн зургаа даруулж гэнэтийн бэлэг барих нь. 22 настай бүжигчин бүсгүйн зураг тус сэтгүүлийн есөн хуудсанд нийтлэгдэх бөгөөд ирэх есдүгээр сард худалдаанд гарах юм.
Катрина Дарлингийн эмээ нь Кэти Мидлтоны эцэг Томас Харрисоны дүү аж. Тиймдээ ч бүжигчин бүсгүй багадаа гүнжтэй уулзаж байж. Их Британийн хувьд роял угсаагаа эрхэмлэдэг хүмүүс учраас дээдсийн хүрээнийхний аль нэг хамаатан муу явахад дургүй байдаг аж.
Гэхдээ Катрина Дарлинг өнгөрсөн онд Кэти Мидлтон, Уильям нарын хуримд оролцсоноос хойш уулзаагүй. Нэг их холбоотой байхыг хүсдэггүй гэнэ. Гэхдээ томоохон үйл явдал тохиолдвол гүнжийн хамаатан учраас оролцохыг үгүйсгээгүй байна.