ХЯТАД ЭРЭГТЭЙ ОДДЫГ ЭЭМЭГ ЗҮҮХИЙГ ХОРИГЛОЖ ЭХЛЭВ

2-121БНХАУ-ын Үндэсний радио, телевизийн газрын шинээр батласан дүрмээр эрэгтэй дуучид, жүжигчид, олны танилуудыг эфирээр гарахдаа ээмэг зүүхийг хоригложээ. Өнгөрсөн онд шивээстэй, үсээ тод өнгөөр будсан, хэт эмэгтэйлэг эрэгтэй оддыг эфирээр гарахыг хориглож буйгаа мэдэгдсэн бол энэ жилээс ээмэгтэй эрчүүд хоригт өртөх болжээ.

Хятад охидын шүтээн болсон жүжигчин Жинг Боран, Ван Лэйкай, Лин Жиуян нарын оролцсон iQiyi сувгийн нэвтрүүлгийн зураг Weibo сүлжээнд тавигдсан бөгөөд тэдний ээмгийг компьютер графикын аргаар баллан гаргасныг гярхай блоггер ажжээ. Нийт 3.3 сая дагагчтай Хятадын блоггер уг мэдээллийг анх цацсан бөгөөд эрэгтэй одод телевизийн шоу, нэвтрүүлэг, ярилцлагын үеэр ээмэг зүүхийг хориглож байгаа, уг журмыг зөрчвөл хоригт орно гэсэн утгатай нийтлэл оруулсан байна.


ХЯТАД ЭРЭГТЭЙ ОДДЫГ ЭЭМЭГ ЗҮҮХИЙГ ХОРИГЛОЖ ЭХЛЭВ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.