Биеэ нэг шинжээд үзэх үү?

Write-it-Down

Бидний биед гарч байгаа бага ч гэсэн өөрчлөлтүүд эрүүл мэндийн маань толь. Цоо эрүүл гэдэгтээ итгэлтэй байна уу? Ямар ч байсан доорх жижиг ч гэсэн чухал шинж тэмдгүүдийг уншаад үзээрэй.

1. Арьс чинь өнгөө алдсан уу?
Арьс чинь хуурайшаад өнгөө алдаад байвал биед чинь Омега 3 дутагдаж байгаагийн шинж юм. Омега 3 нь хүний бие дэх эсийн бүрхүүлийг биежүүлж, сайжруулснаар арьсыг өнгөлөг гэрэлтсэн болгодог.

2. Арьс чинь амархан хөхрөөд байна уу? 
Хаа нэгтээ цохиогүй хирнээ л, арьс чинь хөхөрчихсөн байдаг уу? Хэрвээ тийм бол биед чинь С амин дэм дутагдаж байна шүү бүсгүй минь. Үүнээс гадна С амин дэм дутагдсанаар арьс, үс хуурайших, турж эцэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

3. Өглөө болгон бүлцэн нүдтэй сэрээд байна уу? 
Нүд бүлцийх нь сэтгэл зовнилд хэт автах мөн тунгалагийн систем, цусны эргэлт муудсанаас болдог. Тунгалагийн системийг сайжруулж хэвийн хэмжээнд оруулахын тулд эрүүл хооллох хэрэгтэй ажээ.

4. Хацар чинь үргэлж даарсан хүнийх шиг улайх болсон уу? 
Архидалт, цаг агаарын эсрэг тэс байдал болон халуун ногоо ихтэй хоол хүнс хэрэглэснээс болдог ажээ. Ийм төрлийн арьсыг арчлахдаа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй буюу маалинганы үр, самрын тос зэрэг бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ ахиу хэрэглэх, арьсаа сайн чийгшүүлж байх нь чухал.

5. Арьс чинь таталдаж байна уу? 
Арьс чинь таталдаад байвал мэдээж хуурайшиж байна гэсэн үг. Хэт халуун усанд орсноор бас арьс таталддаг. Энэ үед усанд орох тоогоо хязгаарлаж, арьсандаа чийг өгч, тохирсон тосыг түрхэх хэрэгтэй.

6. Хумс чинь хугарамтай болсон уу? 
Хумс хугарах нь шим тэжээлийн дутагдлаас болдог. Үүнээс сэргийлэх, эмчлэх арга нь мэдээж эрүүл зөв хооллолт.

7. Бие чинь гэнэт халуу шатаж, загатнаад байна уу? 
Энэ нь ихэнхдээ эмзэг арьстай хүмүүст тохиолддог. Хэрвээ хэвийн арьстай хүнд илэрвэл арьс эмзэгшиж буйн шинж юм. Цаг агаар, сүрчиг болон идэвхтэй агууламжтай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд арьсыг эмзэгшүүлэх магадлалт өндөртэй. Тийм учраас эмзэг арьстай бол онцгой арчилгаа хэрэгтэй гэдгийг санаарай.


Биеэ нэг шинжээд үзэх үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex