Эмма Стоун шинэ найз залуутай болов

6f9857fb994d7120great
Холливудын 30 настай жүжигчин бүсгүй Эмма Стоун шинэ харилцаа үүсгэжээ. Хэвлэлүүд нэлээн дээрээс түүнийг телевизийн Saturday Night Live шоуны найруулагч Дэйв МакКаритай үерхэж байгаа хэмээн бичих болсон ч хосууд үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй билээ.

Тэгвэл хэд хоногийн өмнө Эмма найруулагч эртэй хамт харагдсанаар энэ бүх яриа үнэн гэдгийг нотлон харуулав. Өнгөрөгч амралтын өдрүүдэд дурлалт хос олон нийтийн газар хамтдаа ирж, Лос-Анжелес хотод болсон сагсан бөмбөгийн тоглолтыг үзжээ.

Эмма бүсгүй 2016 онд дээрх телевизийн шоуд оролцсоноосоо хойш найруулагч эртэй дотно болсон гэдэг. Үүнээс ердөө нэг жилийн өмнө “Шинэ хүн-аалз” киноны од бүсгүй жүжигчин Эндрю Гарфилдаас салаад байсан юм.

Эх сурвалж www.wikimon.mn


Эмма Стоун шинэ найз залуутай болов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.