Гэрээ үргэлж цэвэр цэмцгэр байлгах 7 зөвлөмж

124

Хэрхэн өөрийн байшингаа 30-иас багагүй минутанд цэвэрхэн болгох вэ?
Гэрээ цэвэрхэн хэвээр байлгана гэдэг нь танд хэцүү зүйл байж болох боловч дараах 7 энгийн зөвлөмжийг баримталснаар бүх л өдөржин цэвэрлэгээний ажилд цагаа үрэх шаардлагагүй болно. Хүн бүр гэр, машин, амьдрал гээд бүх зүйл маань цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байхад дуртай байдаг шүү дээ.
Завгүй ээжүүддээ зориулан цэвэрлэгээний дараах 7 зөвлөмжийг хүргэж байна.
1. Үргэлж хуваарь гарга.
Хэдэн жилийн өмнө би зохион байгуулалттай байхын тулд цэвэрлэгээний хуваарь гаргаж эхэлсэн бөгөөд өдөр бүр хамгийн чухал гэсэн нэг цэвэрлэгээг хийдэг болсон юм.
Өдөр бүр нойрноосоо сэрээд бичсэн хувиараа харж, бас өмнөх өдөр нь маргаашийн ажилдаа зориулан бүх зүйлээ бэлтгэж тавьдаг байлаа. Хуваарьтай байснаар би цэвэрлэгээнээс гадна бусад ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх, гэр бүлдээ цаг гаргаж чаддаг болсон юм.
Энэ бол миний хуваарь:
• Нэг дэхь өдөр- 7 хоногийн хоол, хөргөгч цэвэрлэх, хог цуглуулах
• Хоёр дахь өдөр- Угаалгын өрөөг цэвэрлэх
• Гурав дахь өдөр- Унтлаганы өрөө, хувцасны шүүгээг цэвэрлэх
• Дөрөв дэхь өдөр- Гал тогоо
• Тав дахь өдөр- Шал болон тоосоо арчих
2. Өдөр бүр цэвэрлэгээнд зориулан цаг төлөвлө.
Та өдөр цэвэрлэгээ хийхдээ ямар хугацаанд энэ ажлыг хийхээ төлөвлөдөг үү. Би өдөрт 30 минутыг хуваарьлахаар шийдсэн. Харин энэ 30 минутанд илүү үр бүтээлтэй ажиллаж байхаар шийдсэн юм. Хэрвээ чи сонгосон хугацаандаа хийх ёстой ажлаа амжуулаагүй бол бүү санаа зов, зүгээр л тэр чигээр нь орхиж дараагийн 7 хоногт үргэлжлүүлэн хийгээрэй. Өдөр бүр ваннаа угаахгүй байлаа гээд ямар нэгэн ноцтой зүйл болохгүй шүү дээ.
3. Илүүдэл эд зүйлсийг устга
Хэдэн жилийн өмнө, Мари Кондогийн бичсэн ‘Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид’ гэх ном дэлхий ертөнцийг байлдан дагуулсан. Энэ номонд эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр амьдрах талаар өгүүлдэг ба зөвлөмж болгон нь маш хэрэгтэй байсан шүү. Одоо шударгаар хэлэхэд түүний номнууд бяцхан хүүхэдтэй гэр бүлүүдэд танилцуулахад хүндхэн боловч би эдгээрээс танай гэрт авчирч буй аз жаргалын санаануудад дуртай.
Үүнээс хамгийн гол санаа бол “Хэрвээ чи цэвэрлэгээ хийж байгаа бол гэртээ үүрд үлдээх эсвэл шууд хаях эсэхээ шийдэн үнэхээр хэрэггүй бол шууд хаяж байх хэрэгтэй, харин зайлшгүй хэрэгтэй бол түүнийг байрлуулах газрыг оноож өгөх хэрэгтэй гэсэн санаа юм.”
4. Эхлээд унтлаганы өрөө.
Хэрвээ би унтлагын өрөө рүү ороход өрөө маань эмх замбараагүй байвал би түүнийг хамгийн түрүүнд цэвэрлэдэг. Миний унтлагын өрөө бол миний ариун газар. Техасын Их Сургуулийн төгсөгч William H. McCraven-ны “Хэрвээ чи дэлхийг өөрчлөхийг хүсч байгаа бол орноосоо эхэл” гэсэн үг байдаг. Үнэхээр гоё үг! Магадгүй амар тайван, тухтай өрөөнд нойрссоноор та нэгэн аз жаргалтай өдрийг эхлүүлэх эрч хүч дүүрэн байх болно. Түүнчлэн унтлаганы өрөөг цэвэрлэхэд минутаас бага хугацаа шаарддаг. Та үүнийг зохицуулж чадна.
5. Хүүхдийг оролцуул
Бяцхан залууд одоо гэрийн ажил даалгахад нас нь болсон гэж үзэж байна. Би түүний надад тусалдаг занд дуртай. Тэр угаасан хувцасаа авчирч тавих, аяга угаагч буулгах, ажлын ширээ болон хаалга арчих гэх мэт зүйлсийг хийж сурч байгаа. Энэ нь бүр бага насны хүүхдүүд ч тоглоомоо авч шиддэг зуршлаасаа ангижрах боломжтой юм. Хүүхдүүдээ надтай хамт гэрийн ажил хийх 2 шалтгаан байдаг. Нэгт, тэдний төлөө ажил хөдөлмөр эрхэлдэг ээж аавдаа талархахыг заадаг. Хоёрт, тэд цэвэрлэгээ хийх хэцүү гэдгийг ухамсарлах нь зарим нэг зүйлийг байнга цэвэрлэхгүй байх боломжийг олгодог.
6. Өдөрт 2-3 удаа тоглоомуудыг хураалгаж хэвших.
Бид ихэвчлэн өдрийн хоол, оройн хоол бас оронд орохынхоо өмнө хурдан цэвэрлэх аргыг хэрэглэдэг. Хүүхдүүдтэйгээ хамт тэдний тоглоомыг эмхлэх гэх мэт. Хамтдаа ажиллаж, хийж байгаа бүхэн биднийг хөгжилтэй болгодог.
7. Орой бүр 10 минутыг зарцуул.
Би орой унтахынхаа өмнө 10 минутыг гаргаад гэрийн эргэн тойронд байгаа замбараагүй хог хаягдлыг цэвэрлээд дараа нь хүүхдүүдээ оронд нь оруулахыг хичээдэг. Хэрвээ олон эд юмс байвал би угаалгын өрөөнийхөө сагсыг бариад гэрийнхээ эмх замбараагүй зүйлсийг хийнэ. Дараа нь бүгдийг төрөлжүүлж эд дараа нь эдгээр зүйлсээ эмхэлдэг. Ингэж хэвшснээр санаа амар унтаж амрах боломжийг бүрдүүлэх болно.
Туршиж үзээд сэтгэгдлээ хуваалцаарай.


Гэрээ үргэлж цэвэр цэмцгэр байлгах 7 зөвлөмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex