Дур тавилтын сурах бичиг

moscow_new_year_with_a_girl_by_cvet04ek-d4le46v

Дур тавина гэдэг зарим эмэгтэйчүүдийн хувьд алсад харагдах зэрэглээ мэт харин заримынх нь хувьд өдөр бүр хэдэн ч удаа орж болох баяр жаргалаар дүүрэн өрөө гэлтэй.

Хэтэрхий их гэмээр дур хүсэлтэй эмэгтэйн тухай хаа нэгтэйгээс сонсоод гайхан алмайрч байсан уу? Хэрвээ тийм бол чамайг хурьцал үйлдэх бүртээ дур тавьж чаддаггүй бололтой гэж АНУ-н Вашингтоны их сургуулийн багш, Доктор Профессор Эндрю Бэннин дүгнэж байна. Тэгвэл эмэгтэйчүүд тэр өрөөнд хүссэн үедээ орж гарч сурахын тулд яах хэрэгтэй талаар асуултад тэрээр ийн хариулжээ.

1. Өөрийгөө хайрлаж сур! Хэтэрхий их хичээх хэрэггүй. Хайртыгаа дур тавих гэж буйг мэдрэх тэр үед л “За дуусах гэж байна шүү… Аятайхан дуусгачих юмсан” гэж хэт хүчлэн бодсоноос л хамаг юм эсрэгээр эргэдгийг бүсгүйчүүд маань тэр бүр анзаардаггүй. Аливаад дэндүү хичээх нь биеэ хэт барихын эхлэл болдог юм шүү. Тийм учраас дур тавих урлагт суралцъя гэвэл юуны урьд бие сэтгэлээ бүрэн гүйцэд сул, тайван байлгаж сурах хэрэгтэй. Өөрийгөө голж, гоо үзэсгэлэнтэй төрөөгүйдээ, бие эрхтнийхээ тэгш сайхан бишд эмзэглэж /майга хөл, унжуу хамар, хэт махлаг хэвлий, том шанаа, нүүрний сэвх/ өөрийгөө ямагт хүнээс дорд үзэх зэрэг нь эмэгтэйчүүдийн хамгийн том дутагдал. Ийнхүү хямарч явдаг эмэгтэй хэзээ ч сэтгэл дүүрэн байж үзээгүй байдаг. Энэ нь тухайн эмэгтэй өөрийгөө хайрлахгүй, өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг. Бүсгүй минь чи юуны өмнө хархүүгээ хайрлахаасаа урьд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Энэ бүхэн танд л хэрэгтэй. Харин цаад хархүүд чинь бол огтхон ч хамаагүй. Түүнд ганцхан таны танхилхан бие цогцос чинь эхээс төрсөн чигээрээ л хэрэгтэй. Дашрамд хэлэхэд үзэсгэлэн төгөлдөр бие цогцосгүй байлаа ч тансаг ялдамхан үнэртэй байна гэдэг бүсгүй хүний бас нэг гайхамшигтай давуу тал гэдгийг ямагт санаж яваарай. Мөн айдас түгшүүр, сэтгэл санааны тав тухгүй байдал сексийн амжилтанд маш их нөлөөлдөг. “Өвчин авчих вий, жирэмсэн болчихвол яана..” гэх зэргээр шаналах үед сэтгэл маш их тавгүйрхдэг. Тийм учраас итгэлтэй хүнтэй л дотно харьцаанд орж байхыг эрхэмлээрэй.

2. Халуун цэгүүдээ ол. Сексийн жинхэнэ оргилд нь хүрэхийн тулд заавал “sex machine”-тай учрах албагүй. Харин та өөрөө өөрийгөө л сайн судалж, бүрэн гүйцэд таньсан байх нь хамгаас чухал. Таны сэрлийг хамгийн хүчтэй өдөөдөг, хамгийн нандин цэгээ та өөрөө л эрж олох ёстой. Түүнийгээ хайртдаа хэл! Тэр цэг таны хаана ч байж болно. Түүнгүйгээр секст амжилт олно гэдэг огт худал. Сэтгэл санаагаа улам сэргээж хөгжөөхөд дэм өгье гэвэл хурьцлын өмнө сайн чанарын дарс 2-3 хундага хүртэхэд гэмгүй. Харин хэтрүүлж болохгүй. Бас ихэнх бүсгүйчүүд тас харанхуйг хүсэмжилдэг. Энэ нь өөрийгөө ямар харагдаж байгаа бол гэж санаа зовох юмгүй тайван амраглахад тустай ч байж мэднэ. Гэвч үргэлж харанхуйд сурчихвал бас хэцүү. Өдрийн цагаар тас харанхуй орчин тэр бүр олдохгүй шүү дээ.

3. Чиний сэрэл хөдөлж байна уу? Эрэгтэй хүний сэрэл хөдөлсөн эсэхийг мэдэхэд амархан. Бэлэг эрхтэн нь боссон эсэхийг мэдэхэд л болоод явчихна. Гэтэл эмэгтэй хүнд үүнийг мэдэхэд тун хэцүү. Хөхний толгой хатуурсан ч тэр бүр сэрэл хөдөлсөн эсэхийг нотлохгүй. Энгийн нөхцөлд эмэгтэй хүний сэрэл хөдлөхөд 45 орчим минут хэрэгтэй байдгийг нотолсон. Зарим тохиолдолд түүнээс ч их хугацаа зарцуулагдаж ч мэднэ. Эмэгтэй хүн хэдий чинээ их сэрэл хөдөлнө төдий чинээ хурдан тавина. Харамсалтай нь эрчүүдийн дөнгөж 8.7 хувь нь л үүнд анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр яах ёстой вэ? гэвэл эрчүүдийн анхаарлыг түүн рүү хандуул. Энэ бол амархан. Эмэгтэйчүүд өөрсдийгөө өдөөж, гар хангалга хийж байгааг харах нь эрчүүдийн сэрлийг маш хүчтэй хөдөлгөдөг. Бас шууд хурьцлыг эхлүүлэхгүйгээр түүнийг үнсэж таалан өөрт чинь өдөөлт хэрэгтэй байгааг ойлгуулж болно. Эсвэл бүр шууд хэлсэн ч болно. Энэ мэтээр эрчүүдийг өөртөө шунан дурлуулах олон арга байдаг.

4. Зөв байрлалаа сонгох. Ихэнхдээ ямар ч байрлалын үед эрэгтэй хүн таашаал авч чаддаг. Харин эмэгтэйчүүд тийм биш. Тэгэхээр өөрт хамгийн их мэдрэмж төрүүлж байгаа байрлалаа олох хэрэгтэй. Эмэгтэй хүний дур тавилтыг түргэсгэх хэд хэдэн байрлал байдаг. Нэг дэх байрлал бол эмэгтэй нь дээрээ гарах байрлал. Энэ тохиолдолд эмэгтэй нь санаачлагыг гартаа авч өөртөө таалагдсан болоод юу хүсэж бодсоноо хийх боломжтой. Хоёр дахь байрлал бол эрэгтэйн хүндийн жин эмэгтэйн давсаг хавьд төвлөрөх байдал. Ингэснээр бэлгэ эрхтнүүд хоорондоо сайн шүргэлцэж хэн хэн нь илүү таашаал амсана. Гурав дахь байрлал бол эмэгтэй нь дөрвөн хөллөж эрэгтэй нь араас нь хийх байдал. Энэ тохиолдолд эрэгтэй бэлгэ эрхтэн нилээд гүн орох ба бас гараараа хэлүүг оролдох боломжтой. Дөрөв дэх байрлал бол “Эрвээхий” буюу эмэгтэй нь ор эсвэл ширээний ирмэг дээр хөлөө өргөн дээш харж хэвтээд эрэгтэй нь доороос нь хийх байрла. Энэ үед бүсгүйн “Жи” цэгийг олж шүргэх боломж өндөр байдаг.


Дур тавилтын сурах бичиг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.