ХОЛЛИВҮҮД ДАРААГИЙН ХҮЧИРХЭГ ХОСЫГ ОЛСОН УУ?

667

Папарацид өртөөгүй ч фенүүд болон хэвлэлийнхний дунд шуугиж байгаагаас нь үзвэл жүжигчин Брэд Питт болон жүжигчин Чарлиз Терон нарын хооронд хайрын романс үүссэн бололтой. Тэд 6 сарын өмнөөс уулзаж эхэлсэн бөгөөд хамтдаа цагийг өнгөрөөх болжээ.

Брэд, Чарлиз хоёр дэлхийн алдартай бугуйн цаг үйлдвэрлэгч Швейцарийн Breitling компанийн сурталчилгаанд хамтдаа тоглосон нь олны яриаг улам дэврүүлж өгсөн. Гэвч энэ сурталчилгаанд дотно харилцаатай харагдаагүй гэж эх сурвалж People мэдээллэж байгаа. Мөн жүжигчин Адам Драйвер хамт сурталчилгаанд тоглосон.

Үүний зэрэгцээ The Sun Брэд, Чарльз нар Христийн мэндэлсний баяраар үерхэж эхэлсэн бөгөөд Чарльзийн хуучин найз залуу жүжигчин Шон Пенн анх танилцуулсан гэж мэдээллэснийг “People” үгүйсгээд байгаа юм.. Хэдийгээр тэд харилцааныхаа талаар олон нийтэд зарлаагүй ч саяхан Лос Анжелесийн Chateau Marmont-д өглөөг хамт угтсан гэж таамаглаж байна.


ХОЛЛИВҮҮД ДАРААГИЙН ХҮЧИРХЭГ ХОСЫГ ОЛСОН УУ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.