Сүүлчийн Хатны “нулимсыг арчиж өгөхсөн.
Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан байсан Гэнэнпил хатны хувь заяа тун эмгэнэлтэй.
Богдтой хориод жил ханилан суусан Улсын их дагина Дондогдулам 1923 онд таалал төгссөний дараагаар Гэнэнпэлийг ордны мэргэ төлөгчид Дондогдулам хатны хойд дүрээр тодруулж Богд хаантай ханилан суулгасан боловч. 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр Гэнэнпилд Богдын сангаас тусгай өмч хөрөнгө олгоод төрхмөнд нь буцаажээ. Нутагтаа очсон цэл залуу Гэнэпил, Лувсандамба гэдэг бөх залуутай ханилан суугаад хоёр охин төрүүлээд амар жимэр амьдрах болжээ.
Зөнгөөрөө амьдрах Гэнэнпилийг ногоон малгайтнууд зүгээр орхисонгүй ….
1932 онд Гэнэнпил хатан руу дайрсан дотоодын хамгаалахынхныг довтолгоог Арвайхээрийн Гэндэнгийн шинэ эргэлтийн бодлого бүлгийнхэн тэмцээд Гэнэнпил хатнаа хамгаалж үлдэж чадсан боловч.
1937 – 1939 оны их хэлмэгдүүлэлтийн улс төрийн шуурга хатныг мөн адил хуу хаман оджээ.
Намрын жиндүү цагаар Хорих газрын хатавчаар нь салхи сийгсэн, галгүй, чийг даасан ханхай гэрт хоол ундгүй шахам хоригдож байсан цэл залуухан Гэнэпил хатантан ямар их зовлон зүдгүүрийг гэтлэн. Турьхан биенийхээ тэнхээгээр амьдралын төлөө чинь үнэнээрээ хамгаалан тэмцэж байсныг цус, нулимс, нэвшсэн хавтаст хэргийн хуудас бүр илчлэн, сэтгэл зүрхийг шимшрүүлнэ.
Үүгээр Гэнэнпил хатныг ардын засгийг унагаж, империалист Японы тусламжтайгаар хаант засгийг дахин сэргээх байгуулахаар завдсан хэргээр яллаж. Бүх хөрөнгийг нь хураан цаазаар авах ял оноожээ …
1990-ээд онд Гэнэнпил хатны хэргийг цагаатгасан боловч.
Монголын сүүлчийн Хатантны нэр нь сэвтэй, аньсага чийгтэй оршсоор байна.
Хатахынхаа нэрийг, Монголынхоо эмгэнэлт түүхтэй нэгэн сайхан бүсгүйн түүхийг үр хойчдоо үүрд сайнаар дуурсагдахаар цайруулж нулимсыг нэг “арчиж өгөхсөн”
Х.Мөнхбаяр (Улс төрийн, хэлмэгдэгсдийн судалгааний төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, докторант)
Гоо үзэсгэлэн төгс энэ бүсгүйг Богд хаантан 17 тэмээ ачаатай нутагт нь буцаасан гэдэг. Тэрбээр өөрийн дурлалт залуу Даншигийн начин Лувсандамбатайгаа ханилж дөрвөн хүүхэдийн ээж аав болон амьдарч байлаа. Гэвч хэлмэгдүүлэлтийн хар шуурга эрхэм хүнийг тойрч гараагүй юм. Богдын хатан хэмээгдэж явсаныхаа төлөө хэд хэдэн удаа хөрөнгөө хураалгаж, чанга хатуу эрүү шүүлтийг туулж эцэст нь 1938 онд таван сартай жирэмсэн байхдаа буудуулж нас эцэслэсэн гашуун түүхтэй хүн. Богдын хатнаар өргөгдөөд явсны нь дараа сүйт хархүү Лувсандамба нь хайртай бүсгүйнхээ араас Их хүрээ орж даншигт барилдаж начин цол хүртэж байсан гэдэг. Сүүлд Гэнэнпил хатныг төрхөмдөө ирэхэд нь ханилж суусан юм билээ. Лувсандамба бол бас л ялгаагүй халхын сайхан эрсийн нэг. Эдгээр хүмүүсийн хайр дурлал, хувь тавилан, намтар түүх он цагийн эрхээр алсарсаар л авай…
Эх сурвалж: Дэлхийн Фото Танин Мэдэхүй пэйж