Энн Хэтэуэй архиа хаяжээ

877d3cdb5d626c93161b4fa01a51dab0Холливудын нэрт жүжигчин Энн Хэтэуэй ойрын 18 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхаар шийджээ. Жүжигчин бүсгүй хүүгээ том болтол архи уухгүй гэдгээ өгүүлсэн байна. Энэ тухай Энн олон нийтэд ийн мэдээлэв.

Тэрээр “Би өнгөрсөн намраас хойш согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа. Ойрын 18 жилийн хугацаанд уухгүй байхаар шийдсэн. Хүү маань надтай цуг амьдарч байгаа цагт би бор дарсыг балгахгүй. Нэг удаа би айхтар шартсан амьтан хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Жолоо ч барьж чадахгүй байв. Энэ бүхэн надад утгагүй санагдсан учраас болихоор шийдсэн” хэмээн ярьжээ.

Өдгөө жүжигчин бүсгүйн хүү Жонатан гурван нас хүрэх гэж байгаа юм. Энн дахиж хүүхэдтэй болох талаар бодож байгаа гэнэ шүү.


Энн Хэтэуэй архиа хаяжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.