“Инстаграм” миний охины үхэлд буруутай

Молли Рассель нэртэй 14 настай охин 2017 онд өөрийн амийг егүүтгэжээ. Эцэг эх нь охиноо алдсаны дараа эзэмшдэг байсан Инстаграм хуудастай нь танилцахад сэтгэлээр унасан болон амиа хорлох тухай мэдээллүүд ихээр олдсон байна.

Молли РассельМолли Рассель

Охин эгч дүү гурвын хамгийн бага нь байжээ. Ирээдүйтэй, тэмүүлэлтэй энгийн л нэг өсвөр насны охин байсан тухай гэр бүлийнхэн нь ярьсан байна. Амиа егүүтгэхийнхээ өмнөх өдөр урьдын адил маргааш хичээлдээ авч явах цүнхээ бэлдэж байсан ч өглөө сэрэхэд аль хэдий нь бүх зүйл болоод өнгөрчихсөн байж.

Молли охины аав Иан “Инстаграм” хуудас миний охины үхэлд буруутай учраас хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ. Охины дагасан байсан нэг хуудсанд “энэ хорвоо хэтэрхий хэрцгий учраас өөр ертөнцийг хармаар байна” гэсэн үгтэй зураг байжээ.

Амиа хорлохоосоо өмнө тэрээр “бусад бүх хүнд байдаг шиг надад ч бас асуудал бий. Би бүгдэд чинь хайртай, хүчтэй байгаарай. Та нараараар бахархаж байна” гэсэн зурвас үлдээжээ. Гэсэн ч Ианы ярьснаар олон нийтийн цахим сүлжээ, интернэтийн ачаар бүх зүйл нэгэнт дууссан гэжээ.

Моллигийн аав ИанМоллигийн аав Иан

Инстаграмаас “өөрийгөө гэмтээх болон амиа егүүтгэх төрлийн мэдээ мэдээллийг бид хөгжүүлж аль эсвэл дэмждэггүй, тийм төрлийн контентуудыг устгасаар байх болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Гэсэн ч “Инстаграм”-д “Self harm” буюу өөрийгөө хороох хаштаг хөдлөгөөн өрнөсөн байв.

Уг хэргийн дараа Их Британийн Засгийн газар олон нийтийн цахим сүлжээнүүдэд хандаж өөрийгөө гэмтээх, амь насанд аюултай бүх төрлийн контентуудыг устгахыг уриалжээ. Тус улсад жил бүр сургуулийн насны 200 хүүхэд амиа егүүтгэдэг гэсэн судалгаа бий.

Мэргэжлийн сэтгэлзүйчдийн зөвлөснөөр “насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд амиа егүүтгэх тохиолдол нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Тиймээс олон нийтийн цахим сүлжээ ашиглаж байгаа хүүхдүүдэд өөрийгөө гэмтээсэн, егүүтгэсэн, сэтгэлээр унасан төрлийн контент үзэх зөвшөөрлийг ганцхан товчлуураар хориглодог болчихвол сэргийлж чадах юм.”

Эх сурвалж: www.bbc.com


“Инстаграм” миний охины үхэлд буруутай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.