Э.Хулан: Дуучин Б.Амархүүтэй хамтарч орос дуу дуулна

UBS телевизээс жил бүр зохион байгуулагддаг “Universe Best Songs-2012″наадамд оролцож, хамтлаг дуучдаас өвөрмөц хоолой амьд хөгжмийн эгшгээрээ ялгарч чадсан нэгэн хамтлаг бол Солонго билээ. Амьд хөгжмийн сонирхолтой үзүүлбэр болоод хамтлагийн дуучин Х.Оюунсүрэнгийн содон хоолойнд үзэгчид ам сайтай байсан. Хэдийгээр гранприйн шагналыг хүртэж чадаагүй ч шилдэг 25-д багтаж үзэгчдийн сонирхолд нийцэж чадсан амьд хөгжмийн охидын “Солонго” хамтлагийн ахлагч Э.Хулантай ярилцлаа.

-Хамтлагаа товч танилцуулаач?
-Манай хамтлаг анх 2011 оны наймдугаар сарын 1-нд байгуулагдсан. Хамтлагийн бөмбөрчин Ц.Халиун, гитарчин Э.Хулан, даралтат хөгжимчин Б.Номинзул, соль гитарчин Н.Нансалмаа, тенор саксафони Ж.Шижир, алто саксафони Ц.Одонцацрал, дуучин Х.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй.

-Хамтлаг хэрхэн байгуулагдсан бэ?
-”Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш ах “Солонго” хамтлаг байгуулагдахад чухал нөлөө үзүүлсэн хүн. Биднийг нэгтгэж, нэг хамтлаг болгож өгсөн багш маань байгаа юм. Амьд хөгжим тоглодог охидын хамтлаг байгуулахыг хүсч биднийг нэг гарт зангидан хамтлаг болгосон доо.

-Анх тайзан дээр гарч байхад хэцүү байсан уу?
-Хамгийн анх Д.Лувсаншарав гуайн жаз хөгжмийн тоглолтод оролцсон. Тэр үед танхим дүүрэн үзэгчтэй, тайзан дээр гараад айж сандарсан ч эргээд бодоход хамгийн дурсамжтай мөч байсан. Учир нь, Д.Лувсаншарав гуай манай хамтлагийн нэрийг өгсөн. Долоон охиноос, долоон өөр хөг аялгуу эгшиглэж солонгын долоон өнгө байхыг бэлэгдэж “Солонго” гэдэг сайхан нэрийг бидэнд хайрлаж байлаа.

-Танай хамтлаг олон уралдаанд хүчээ үзсэн тэднээс дурдвал.
-”Universe best songs-2012″ уралдаанд оролцож шилдэг 25-д шалгарч “Пентотоник” академи болон “Витафит” компанийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн “Coke”, “Nbeat” амьд хөгжмийн наадмын шилдэг зургаан хамтлагт шалгарсан. Хамтлагийнхаа охидоор бахархаж байгаа. Бид цаашид ч хичээл зүтгэл гарган улам их амжилт олж, олон сайхан дуутай болно гэж төлөвлөж байгаа.

-”Universe best songs” тэмцээний шүүгч, дуучин Б.Амархүү та нарт хамтарч уран бүтээл хийх санал тавихад ямар санагдсан бэ?
-Тэмцээний хоёрдугаар шатанд хамгийн сайхан магтаал, урмын үгийг сонссон. Шүүгч, дуучин Б.Амархүү ах маань манай хамтлагтай хамтарч уран бүтээл хийх санал тавьсан. Энэ бол гайхалтай зүйл, тэр үед үнэхээр их баярласан. Удахгүй дуучин Б.Амархүү ахтай хамтарч орос дуу дуулахаар болсон.

-UBS телевизтэй холбоотой байгаа юу?
-Мэдээж холбоотой байгаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Universe best songs” наадмын энэ удаагийн киноны гол дүрд манай хамтлагийн дуучин М.Оюунсүрэн тоглохоор болсон. Манай хамтлагийн охидууд их баяртай байгаа.

-Цаашид ямар төрлөөр уран бүтээл туурвих вэ?
-Биднийг олон төрөл жанраар уран бүтээл туурвиж, туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж бага маань зөвлөдөг. Тиймээс хамтлагийн охид маань өөр, өөр төрлийн хөгжим тоглож, дуулж сурвал илүү чадварлаг болох байх.

-Өөрсдийн уран бүтээлээ хэзээ гаргах вэ. Ихэвчлэн гадаадын хамтлаг дуучдын дууг дуулж байгаа?
-Намраас өөрсдийн гэсэн олон сайхан дуутай болох төлөвлөгөөтэй байгаа. “Витафит” компани болон хөгжмийн зохиолч Б.Долгион, Б.Наранзун нарын зүгээс үнэгүй клип хийлгэх эрх өгсөн.

Б.БАТГЭРЭЛ aracerсайтраскрутка сайтапрограмма для взлома почты ramblerсумка для macbook airвзять кредит для бизнеса втб 24online casino forumarabic escorts in dubaigirne casinoSlot top voileпокорение киллимонджароденьги в долг красноярскальфа банк самара кредитные картыгор¤чие путевки на май 2015самый выгодный кредит в барнаулеmega bloks набор африканское сафаримай тур владимир официальный сайтHalifax escortsпосуда с керамическим покрытиемгде купить посуду в москвереклама сайта вконтактепосуда кастрюлипродвижение сайтов сетидома и коттеджи в казанидиета для очистки печенитемпература в машине на солнце


Э.Хулан: Дуучин Б.Амархүүтэй хамтарч орос дуу дуулна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.