Хөвсгөр модель Эшли Грэм улам нэр алдартай болж, шүтэн бишрэгчдийнх нь тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Саяхан Эшли инстаграм дээр ихэд аальгүй, донжлог бүжиглэж байгаа бичлэгээ байршуулсан аж.
Дор нь од бүсгүй “Би тийм ч сайн дуучин биш байж болно. Гэхдээ өөртөө их итгэлтэй хүн шүү” хэмээн бичжээ. Бичлэг дээр Эшли огт ичиж зоволгүйгээр өөрийн гоё сайхан бие хаагаа гайхуулна. Одоогоор түүний энэ бичлэгийг хоёр сая орчим хүн үзээд байгаа аж.
Эшли Грэм бол Америкийн хөвсгөр моделиудын нэг. Тэрээр загварын томоохон сэтгүүлүүдийн хавтсыг чимэглэснээрээ алдартай нэгэн.
Эх сурвалж www.wikimon.mn