Толгойноос хөл хүртэл чамайг туяаруулах хүнснүүд

shutterstock_103383071

Эмэгтэй хүний гаднах гоо үзэсгэлэнг сэтгэл булаам болгогч зүйлсээс хамгийн чухал нь өөгүй тунгалаг арьс. Сайхан арьстай бүсгүй эрүүл, сэтгэл татам, цэвэр ариун, илүү залуухан харагддаг. Их идэх нь биш, юу сонгож идэх нь чухал гэдэг. Одооноос эхэлж арьсаа эрүүлжүүлэх хүнсийг сонгож хэрэглэж эхэлвэл давхар үс, хумс хоёрын чинь ч бас байгалийн гялгар, өөгүй төрх нь эргэн ирнэ.

Түүхий яргай загас
Омега 3 ихээр агуулсан май, хулд, яргай загаснуудыг хүнсэндээ хэрэглэх нь арьсыг хэрэгцээт тослогоор хангаж үрэвслийг бууруулснаар зөөлөн толигор хэвээр нь хадгалдаг.

Тарвас, манго зэрэг халуун орны жимснүүд
Халуун орны шүүслэг жимснүүд нь олон төрлийн эрдэс бодис, амин дэмүүдээр баялаг учир арьсыг гадны нөлөөллөөс хамгаалахад тусалдаг.

Киви жимс
С амин дэмээр баялаг жимснүүд буюу киви, жүрж, усан үзэм, гүзээлзгэнэ болон зэрлэг жимснүүд нь арьсны маш том хамгаалалт болж өгдөг. С амин дэм нь коллагенийг ялгаруулж үрчлээтэй тэмцдэг ажээ.

Хар шоколад
Өдөрт бага хэмжээний хар шоколад идэж байх нь сэтгэл санааг өргөөд зогсохгүй арьсыг зөөлөн чийглэг болгодог.

Сүү
Кальциар баялаг учир шүдийг эрүүл байлгаж, пааланг нөхөн төлжүүлж байдаг.

Броколли байцаа
Броколи бол шидэт ногоо. Зүрх, яс, нүд, арьсанд онцгой сайн. Хоолоо идэж дуусаад сүүлд нь броколли идвэл шүд болон амны хөндийн эрүүл мэндэд ч сайн.

Тараг
Тараг арьс, хумс, үсийг нөхөн төлжүүлж бэхжүүлэхээс гадна бодисын солилцоог сайжруулдаг шидтэй хүнсний бүтээгдэхүүн.

Хясаа
Цайраар баялаг учраас үсийг эрүүлжүүлдэг. Монголчууд бид далайн хүнс бага хэрэглэдэг учраас оронд нь буурцаг, цагаан идээ болон тахианы махнаас цайраа нөхөх боломжтой шүү.

Чинжүү
Чинжүүг тогтмол бага багаар хэрэглэх нь зүрхний өвчнөөс сэргийлж бодисын солицоог сайжруулдаг. Мөн С амин дэм агуулдаг.

Самар 
Бүйлс, наран цэцэгийн үр болон төрөл бүрийн самарнууд Е амин дэм болон үрэвслийн эсрэг найрлагатай байдаг. Арьсны үрэвслийг багасгахад ач тустай.

Навчит ногоонууд
Бууцай, байцаа зэрэг навчлаг ургамлууд нь антиоксидант ихээр агуулдаг учраас арьсны өнгийг сэргээж гэрэлтсэн харагдуулдаг юм шүү. Хоолны шингэцийг сайжруулж ходоод эрүүл байх нөхцлийг ч бүрдүүлнэ.

Ер нь бодисын солилцоо, ходоодны үйл ажиллагаа хэвийн, бие өөрөө амин дэмээр хангалттай байвал арьс цаанаасаа эрүүл, нялх хүүхдийнх шиг сайхан хэвээрээ байх боломжтой. Мэдээж арьсны өөрийнх нь чийг тослогийн тэнцвэр хадгалагдсан байх шаардлагатай шүү. Дээрх хүнснүүдээс идэх болгондоо илүү хөөрхөн болж байгаа гэдгээ бодоорой. Тэгвэл үр дүнгээ илүү сайн өгөх ч юм билүү?


Толгойноос хөл хүртэл чамайг туяаруулах хүнснүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.