Майкл Жексоны тухай өгүүлэх баримтат киног хатуу шүүмжилжээ

94d56c_mikl22_x800Алдарт дуучин Майкл Жексоны гэр бүлийн гишүүд М.Жексоны тухай өгүүлэх “Leaving Neverland” шинэ баримтат киног хатуу шүүмжилжээ.

Тус баримтат кино нь хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн тухайгаа өгүүлэх Уэйд Робсон, Жеймс Сэйфчак нарын мэдүүлэг дээр үндэслэн бүтсэн бөгөөд дуучин Майкл Жексон “Neverland” хувийн эдлэн газартаа тэдэнд бэлгийн дарамт учруулсан тухай өгүүлдэг байна.

Уэйд Робсон, Жеймс Сэйфчак нарыг М.Жексоны гэр бүл хуурамч гэрчүүд гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Түүнчлэн “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл М.Жексонтой удаан хугацааг хамт өнгөрүүлсэн түүний гэр бүл хийгээд найз нөхөд нь болох хэдэн зуун хүний үгэнд бус хоёр худалч хүний үгэнд баримт нотолгоогүйгээр итгэж байгаа нь бухимдал төрүүлж байна”  гэж тэд мэдэгдсэн байна.

“М.Жексоныг насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгасан бөгөөд энэ хэргийг нарийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2015 онд М.Жексон буруугүй гэдэг нь тогтоогдсон” хэмээн алдарт дуучны гэр бүлийнхэн ярьжээ.

М.Жексонтой нэг өрөөнд олон удаа хонож байсан хэдий ч өөрт нь халдаж байгаагүй тухай  Робсон болон Сэйфчак нар ч мөн тухайн үедээ мэдэгдэж байжээ.

montsame.mn


Майкл Жексоны тухай өгүүлэх баримтат киног хатуу шүүмжилжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.