Бүсгүйчүүддээ зориулсан шинэ хоолны жор нийтлэж байна. Нөхрийн сэтгэл ходоодтой холбоотой гэж хошигнодог ч, энэ үг үнэний хувьтай шүү. Ингээд хамгийн эхний хоолны жор болгож “Сармистай шницель” хэрхэн хийх тухай хүргэж байна.
4 ХҮНИЙ ОРЦ: Хавтгайхэрчсэн үхрийн мах 4 ширхэг, дөрвөн хумс сармис, гурван хоолны халбага ургамлын тос, нэг халбага ургамлын тос, нэг цайны халбага укроп, давс, нунтаг хар перц, улаан лоолийн шүүс, нэг цайны халбага элсэн чихэр.
Сүмс бэлтгэхдээ: 1ш улаан лооль, 1 сонгино, 1 багц зелень, 1ш нимбэг, 30гр нунтаг миндаль, 2 цайны халбага элсэн чихэр
Бэлтгэх:
Махаа хатаана. Сармисаа арилгана. Махаа хоёр талыг нь ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна. Дээр нь сармис укроп хоёроо нэмж хийнэ.
Давслаад перц цацна. Улаан лоолийн жүүсээ хийгээд 10 минут жигнэж болгоно. Дахин давс перц цацаад бага зэргийн элсэн чихэр хийнэ.
Дараа нь улаан лоолийн голын үртэй хэсгийг аваад шоо дөвөлжин хэрчинэ. Сонгиноо арилгаж цэвэрлээд жижиглэж хэрчинэ. Зелень ногоог мөн угаагаад жижиглэнэ. Ингэсний дараагаар нимбэгний хальсыг үрүүлд үрнэ. Бүх жүүсийг нь базаж авна. Үрьсэн хальс шүүс хоёроо улаан лооль сонгино, зелень, миндальтай хольж бэлтгэнэ. Давс, перц, сахар цацна. Шарсан шницель дээрээ бэлдсэн сүмсээ асгаж өгнө.