Эмма Стоун шинэ найз залуугаа харуулав

41

Тун саяхан хэвлэлүүдээр Холливудын 30 настай жүжигчин Эмма Стоун телевизийн Saturday Night Live шоуны найруулагч, 33 настай Дэйв Маккаритай үерхэж эхэлсэн гэх мэдээлэл гарсан билээ. Гэвч хосууд үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэгвэл хэд хоногийн өмнө АНУ-ын Кино жүжигчдийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохдоо Эмма шинэ найз залуугаа дагуулж ирсэн аж.
Олны нүдэн дээр дурлалт хос нэлээн даруухан байсан гэнэ шүү. Халуунаар тэврэлдэж, нялуурч байсангүй. Улаан хивсний ёслолд оролцохдоо Эмма Дэйвгүйгээр зургаа авахуулжээ. Гэвч дараа нь хосууд бүх үдшийг хамтдаа өнгөрүүлжээ. Эмма бүсгүй 2016 онд Дэйвын найруулдаг шоуд оролцсоноосоо хойш түүнтэй дотно болсон билээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Эмма Стоун шинэ найз залуугаа харуулав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.