Хабиб 9 сар, Конор 6 сарын шийтгэл хүлээнэ

53

АНУ-ын Невада мужийн Спортын комиссоос ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нарын хэргийг өчигдөр авч хэлэлцлээ. Тулаанчид 2018 оны 10-р сарын 6-нд болсон UFC 229 тэмцээний дараа зодолдож, танхайрсан хэрэг өдүүлсэн билээ.

Тоглолтын 4-р үед Хабиб Конорыг боож ялсан. Ялалтынхаа дараа тэр тор даван үсэрч, танхимд суусан Конорын дасгалжуулагч, бэлтгэл хангагч Диллон Дэнисийг цохихыг оролдсон. Диллон тулааны турш түүнийг доромжлон хашгирч байсан гэж Хабиб дараа нь тайлбарласан.

Энэ хэрэгтээ Хабиб 9 сар тоглох эрхээ хасуулж, 500 мянган долларын торгууль төлөх боллоо. Хэрэв танхайрлын эсрэг олон нийтэд хандсан сурталчилгаанд тоглох юм бол хугацааг хагас жил болгон багасгах гэнэ.

Хабиб тор даван үсэрч байхад харин торон дотор түүний багийн гишүүд “нисэн” орж ирж байлаа. Зубайра Тухугов, Абубакар Нурмагомедов нар Конортой муудалцаж, зодоон болсон. Харин хамгаалагч нар тэднийг салгаж чадсан билээ. Энэ хоёр тус бүр 25 мянган долларын торгууль төлж, UFC-д тулалдах эрхээ 1 жилээр хасуулсан. Харин Хабиб тэдний торгуулийн мөнгийг төлнө гэж мэдэгдээд байгаа. Хабиб шийтгэлийнхээ тухай твиттертээ “Улстөр үүрд мөнх юмдаа” гэж тун товчхон бичсэн. Шүүх шудрага бус хандлаа гэдгээ цаагуураа илэрхийлсэн хэрэг.

Торонд орж ирсэн Абубакарыг эхлэн цохиж, эмх замбараагүй байдал үүсгэсэн буруутан болсон Конор МакГрегор хагас жил тулалдах эрхээ хасуулж, 50 мянган долларын торгууль төлөх болсон. Тэр ирэх 4-р сарын 6-наас торонд гарах эрхтэй болох юм.
Хоёр тамирчны шийтгэлийг 10-р сарын 6-наас тооцох тул Хабибийн шийтгэлийн хугацаа 7-р сард дуусна. Гэхдээ тэр үед исламын шашинтны Рамадан сар болох тул ямар ч гэсэн 7-8 сард тулалдахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ирэх намар л бид түүнийг харах нь. Хабибтай тоглохоор Тони Фергюсон, Дастин Порье, Жорж Сент-Пьер нар нэрээ дэвшүүлээд байгаа юм.


Хабиб 9 сар, Конор 6 сарын шийтгэл хүлээнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex