Цагаан сараар хүнд бэлэг өгөхдөө тийм зүйл өгөх ёстой тэгэх ёстой гэсэн зүйл байхгүй ч хэд хэдэн зүйлийг санууштай.
1. Хэзээч урт хугацаанд хэрэглэж болох бэлэг өгч болохгүй. Хэрэглээд ямар нэгэн байдлаар дуусах зүйл байвал их зохилтой байдаг. Энэ нь бэлэг өгч байгаа хүнийгээ урт наслахыг илэрхийлж байгаа юм. Жишээлбэл сахалын хутга нь хэрэглээд л дуусна. Ир нь мохоод. Гэх мэт.
2. Бэлэг сонгохдоо заавал сэтгэлээ шингээх хэрэгтэй. Учир нь бэлэг гэдэг нь таны сэтгэлийг илэрхийлж байгаа учраас болж өгвөл мөнгөндөө биш сэтгэлдээ тааруулж бэлэгний сонголт хийгээрэй.
3. Зангиа, бугуйн цаг, хутга мэс, ямар нэгэн хүйтэн хөндий зүйл, нүүр амгүй, авангард стилийн ямар нэгэн зүйл бэлэг болгон битгий өгөөрэй. Мөн ямар нэгэн сайн ч хамаагүй зураг хүнд битгий бэлэг болгон өгөөрэй.
4. Энэ жил ногоон, хүрэн өнгийн бэлэг хүнд битгий бэлэглээрэй. Хайрцаг сав, баглаа боодол нь хамаагүй.
5,Цагаан сараар хүмүүст мөнгийг бэлэг болгон өгч байгаа бол бор дугтуйнд хийж заавал бэлэглээрэй. Эсвэл шаргал өнгийн дугтуй ч болно. Харин настай хүмүүстээ мөнгө бэлэглэх гэж байгаа бол улаан өнгийн дугтуйнд хийж бэлэглээрэй.