Дуучин Лэди Гага өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй болох гэж буй талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбөэр өөрийн үүсгэн байгуулсан “Ate My Heart Inc” компанийн нэр дор “Haus Beauty” гэх худалдааны тэмдгийг бүртгүүлсэн бөгөөд брэндийн сошиал хуудастай ч болжээ. Лэди Гагагийн үүсгэн байгуулах “Haus Beauty” брэнд нь нүүр будалтын болон арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргах юм байна.