“Beatles” хамтлагийн тухай шинэ баримтат кино хийж байна

108

Их Британийн домогт “Beatles” хамтлагийн тухай шинэ баримтат киног бүтээж байгаа бөгөөд энэхүү киног урьд өмнө нь огт цацагдаж байгаагүй дүрс бичлэгүүдэд үндэслэн хийж байгаа аж. Энэ тухай “Beatles” хамтлагийн албан ёсны цахим хуудас лхагва гарагт мэдээлэв.

Энэхүү баримтат киног “Beatles” хамтлагийн хамгийн сүүлийн буюу 1969 оны нэгдүгээр сарын 30-ны тоглолтын 50 жилийн ойд зориулан бүтээж байгаа ажээ.

Хамтлагийн гишүүд асан Пол Маккартни, Ринго Старр, Жон Ленноны эхнэр Йоко Оно болон Жорж Харрисоны эхнэр Оливия нарын хамтын ажиллагааны талаар өгүүлэх төслийг найруулах гэрээнд “Бөгжний эзэн” киноны найруулагч Петер Жэксон гарын үсэг зурсан байна.

“Beatles” хамтлагийн сүүлийн цомог болох ”Let It Be”-г бичүүлж байсан 1969 оны нэгдүгээр сарын үйл явдлыг бичсэн, олон нийтэд дэлгэж байгаагүй дүрс бичлэгүүдийг уг төсөлд ашиглаж байгаа ажээ.

“Хамтлагийн шүтэн бишрэгчдийн хувьд урт удаан хугацааны мөрөөдөл биелж, цаг хугацааны машинаар 1969 онд очс

Их Британийн домогт “Beatles” хамтлагийн тухай шинэ баримтат киног бүтээж байгаа бөгөөд энэхүү киног урьд өмнө нь огт цацагдаж байгаагүй дүрс бичлэгүүдэд үндэслэн хийж байгаа аж. Энэ тухай “Beatles” хамтлагийн албан ёсны цахим хуудас лхагва гарагт мэдээлэв.

Энэхүү баримтат киног “Beatles” хамтлагийн хамгийн сүүлийн буюу 1969 оны нэгдүгээр сарын 30-ны тоглолтын 50 жилийн ойд зориулан бүтээж байгаа ажээ.

Хамтлагийн гишүүд асан Пол Маккартни, Ринго Старр, Жон Ленноны эхнэр Йоко Оно болон Жорж Харрисоны эхнэр Оливия нарын хамтын ажиллагааны талаар өгүүлэх төслийг найруулах гэрээнд “Бөгжний эзэн” киноны найруулагч Петер Жэксон гарын үсэг зурсан байна.

“Beatles” хамтлагийн сүүлийн цомог болох ”Let It Be”-г бичүүлж байсан 1969 оны нэгдүгээр сарын үйл явдлыг бичсэн, олон нийтэд дэлгэж байгаагүй дүрс бичлэгүүдийг уг төсөлд ашиглаж байгаа ажээ.

“Хамтлагийн шүтэн бишрэгчдийн хувьд урт удаан хугацааны мөрөөдөл биелж, цаг хугацааны машинаар 1969 онд очсон мэт мэдрэмж төрөх болно” гэж Д.Жэксон хэлсэн байна.

он мэт мэдрэмж төрөх болно” гэж Д.Жэксон хэлсэн байна.


“Beatles” хамтлагийн тухай шинэ баримтат кино хийж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.