А.Хишигдалай: Бид хэзээ унасан нэгнээ босгож, урагшлах гэж яваа нэгнээ дэмжиж сурах юм бол

51047047_2205647199764176_7058445573182980096_n_500x500

Ангууч буюу Баттөрийн тулааны талаар хүмүүс түүнд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Тэгвэл дуучин А.Хишигдалай түүнийг өмөөрчээ. Тэрбээр “Хүн алддаг онодог дандаа бид онодог билүү чаддаг билүү бид чинь гуравхан саяулаа. Бид бие биеэ дэмжихгүй байж болох ч унасан дээр нь дэвсэлж болохгүй шүү дээ. Чамтай адилхан аавын хүү, ээжийн хүү, эмээгийн хүү. Дараа алдаагаа засаад дахин сайхан тоглолт үзүүлж биднийг огшоох ч юм билүү бид мэдэхгүй. Энэ залуу гэлтгүй олон олон хүсэл мөрөөдөл гэрэл гэгээг энэ аймшигтай “Фэйсбүүк” гээч зүйлээр алж унтрааж үгүй хийж байгаагаа бид мэдэхгүй. Доороос ингэ тэг гэж орилох амархан үсрээд хоолой сөөнө. Олон сар нэг зүйлд бэлдэж зүтгээд алдана гэдэг ямар олиг байх вэ дээ. Бид хэзээ унасан нэгнээ босгож, урагшлах гэж яваа нэгнээ дэмжиж сурах юм бол доо. Энэ залуу ямар амьдрал туулсныг хэчнээн удаа унаж боссоныг бид мэдэхгүй. Баян айлын бандгар бацаан хийх ажилгүйдээ энэ тэмцээнд ороогүй юм шүү. Та муулахаасаа өмнө өдөрт 1000 суниадаг байсныг нь бод. Battur Batbaatar. Бидний хоолноос хороогоогүй бидний татварын мөнгийг хулгайлаагүй шүү дээ” хэмээжээ.


А.Хишигдалай: Бид хэзээ унасан нэгнээ босгож, урагшлах гэж яваа нэгнээ дэмжиж сурах юм бол
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.